"Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсэгт сайд нар орно"

Хуучирсан мэдээ: 2019.12.09-нд нийтлэгдсэн

"Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсэгт сайд нар орно"

"Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсэгт сайд нар орно"

Монгол Улсын Их хурлаар Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай  УИХ-ын тогтоолыг өнгөрсөн сарын 21-ны өдөр баталсан билээ. Тогтоолын төсөлд Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд нийт долоон чиглэлд арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасан.

Уг тогтоолын хэрэгжилтэд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан нар хяналт тавьж ажиллана. Тиймээс тогтоолын хэрэгжилтийн явц ямар байгаа талаар УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайханаас зарим зүйлийг тодрууллаа.


-Засгийн газарт Рио-Тинто компанитай  хэлэлцээрийн ширээний ард суух чиглэлийг УИХ-аас баталсан тогтоолын төсөлд тусгасан. Та хяналт тавих үүрэгтэй ажиллаж байгаа. Ажлын хэсэг байгуулагдсан уу? 

-Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу Хөрөнгө оруулагчдын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө, нэмэлт санхүүжилтийн төлөвлөгөө гэж бий. Санхүүжилтийн төлөвлөгөөгөөр 15 банкнаас санхүүжилт босгосон гэдэг асуудал байдаг. Мөн татварын маргаан, хөрөнгө оруулалтын маргааны асуудлуудыг Монгол Улсын тал гарын үсэг зурснаас хойш ажлын гурав хоногийн дотор хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн үүргийг хүлээсэн. Мөн нэмэлт санхүүжилтийн менежментийн зардлыг Монголын талд тулгасан асуудал байгаа.

Санхүүгийн нэмэгдэл, менежментийн зардал хоёроос болоод Оюутолгой төсөл ашиггүй ажиллаж байгаа. Үүнээс Монголын тал ногдол ашиг авч чадахгүй. Гаднын хөрөнгө оруулагч тал  буюу Рио-Тинтог мөн адил ногдол ашиг авахгүй  байгаа  гэдэг яриа явуулаад байгаа. Гэтэл Рио-Тинто менежментийн зардал, санхүүгийн зардал хоёроороо мөн үнэ шилжүүлэх, зардлыг ихэсгэдэг схемээрээ ашгаа авч байгаа. Үүнд Засгийн газар шуурхай арга хэмжээ авах ёстой. Ажлын хэсгийг  Засгийн газар байгуулна. Засгийн газрын ажлын хэсэгт УИХ-ын гишүүд орох боломжгүй юм билээ. Харин хяналт тавих чиг үүргийнхээ дагуу Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар бид хоёр ажиллаж байна. Саад тотгор байна. Энэ асуудалд  нэг цонхны зарчмаар хандах ёстой. Засгийн газрын гишүүд янз бүрийн мэдээлэл, тайлбар хэлмээргүй байна. УИХ энэ гэрээг сайжруулж, Дубайн гэрээг хуульд нийцүүл гэсэн тогтоол баталсан. Дубайн гэрээг хууль бус гэж Их хурлаас байгуулагдсан ажлын хэсэг үзсэн. Гэтэл хууль бус биш гэж Засгийн газрын зарим гишүүн яримааргүй байгаа юм.

Мөн анх удаа шүүхээс шийдвэрээ олон нийтэд тайлбарлаж байна. Үүнд Дубайн гэрээг байгуулах эрхийг олгосон Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн холбогдох захирамжуудыг хүчингүй болгосон. Дубайн гэрээг өөрийг нь хууль бус уу, хууль ёсных уу гэдгийг яриагүй. Захирамжуудыг нь хүчингүй болгоно гэдэг энэ гэрээг байгуулах үйл явц хууль бус байсан.  Хууль бус процессоор хийгдсэн гэрээний  хэлэлцээр хууль бус л байж таарна. Энэ ч утгаараа УИХ-ын баталсан тогтоолд  Дубайн гэрээг хуульд нийцүүл гэж тусгасан. Шүүх хэний захиа даалгавраар яаруу сандруу “Дубайн гэрээ хууль ёсных, хууль бус гэж шийдээгүй” удаа дараа гаднын хөрөнгө оруулагчдын талд яримааргүй байгаа юм. Ингэх тусам яриа хэлэлцээр хүнд болно. Нэг хэсэг нь гаднын хөрөнгө оруулагчдын талд захиалгаар үйлчлээд байхаар тэд манай эрх ашигт нийцүүлэхийн төлөө хөдлөхгүй. Шүүх нь, сайд нар нь тэртээ тэргүй бидний талд байна гэсэн өнцгөөр асуудалд хандана. Тиймээс үүнийг хатуу хориглох хэрэгтэй. Засгийн газрын ажлын хэсгийг ахалж байгаа хүн олон нийтэд мэдэгдэл хийхийг хатуу хориглох хэрэгтэй.

-Оноос өмнө хоёр тал хэлэлцээрийн ширээний ард сууж амжих уу?

-Цаг хугацаатай уралдаж ажиллах ёстой. Тогтоолын нэгдүгээр зүйлээр Засгийн газарт чиглэл өгсөн. Үүн дотор долоон чиглэлтэй. Сайн ажиллавал зургаа долоон сарын дотор тогтоолд тусгагдсан дөрвөн чиглэлийг  хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Жилийн дотор 100 хувь хангаж болно. Тиймээс ондоо багтаад энэ ажлыг эхлүүлэх шаардлага зайлшгүй бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж