УДШ: "Сентеррагоулд Монголия" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлав | News.MN

УДШ: "Сентеррагоулд Монголия" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлав

УДШ: "Сентеррагоулд Монголия" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлав

УДШ: "Сентеррагоулд Монголия" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлав

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийг гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өнөөдөр /2019.12.09/  хянан хэлэлцлээ.

“Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ нь “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаас татгалзсан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, эдгээр тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны  есдүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “…“Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаас татгалзсан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, эдгээр тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-09 202.9.46.26

Гадныхан ирээд л алт зэс нүүрсийг нь ухаад авч явдаг улс манайхаас өөр бна уу? Ядаж бхад экспорт татваргүйг хэлэх үү үлдэх юмгүй болох нээ

Avatar

Зочин 2019-12-09 202.126.89.95

Энэнээсчин болоод гацуурт ногоо төмсөө тарихаа болих гээд байна 50:50ашгийн 50хувийг монголд өгнө гэвэл ашиглуумаар юм 50хувий үнэгүй өгий гэсэнч замаас н Засгийн газар 34 хувийг зээлээр авна гэж Монголд өр үүсгээдл чавчина.ОТолгойг 34г монгол үнэгүй авах байсан рио тинточ өгнө даанч манайхан улдаа ашиггүй аль альндаа ашигтай гээд хэдэн цаас аваад улсаа өрөнд оруулж байгаа хулгайч нарийн арга нарийн шоронгийн хулгайч цаашаа

Avatar

Иргэний 2019-12-09 202.126.88.234

Одоо тэнд байгаа нинжа нараа яах вэ?бүр баахан нүх

Avatar

Зочин 2019-12-09 192.82.70.196

гадныхныг алт руу бүү оруул. Ядарвал нинжа ч болтугай ухаг

Avatar

ХУУЛЬЧ 2019-12-09 192.82.64.190

ЗӨВ ДӨӨ ,,,,,ЗӨВ МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ӨӨРИЙН ХҮЧЭЭР АШИГЛАЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2019-12-09 103.11.192.106

shantaajnii uls um daaa uruvdultei

Avatar

Зочин 2019-12-09 103.11.192.106

teneg um

Avatar

unshigch 2019-12-09 202.126.88.207

heden teneguud ulsiig samraad duuslaa da, shantaajchid, africiin uls shig bolohod tun duhuj bna

Avatar

Батый 2019-12-09 202.131.230.50

“Ноён уулаа аврах хөдөлгөөн” гэж алтны болон бүлшны нинжа нар л байгаа шүү дээ. Одоо хариуцлагатай компанийг хөөж явуулчихаад, дураараа алт, бүлш ухах юм биз дээ?????????????? Монгол л юм даа:

Avatar

бодлын хулгайч 2019-12-09 66.181.167.53

ГАДНЫ ХҮМҮҮСТ ОЛГОСОН ЛИЦЕНЗҮҮДИЙГ БҮГДИЙГ НЬ ЦУЦАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж