Сувдан эрэгт болсон халдлагыг террорист халдлага гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.09-нд нийтлэгдсэн

Сувдан эрэгт болсон халдлагыг террорист халдлага гэж үзжээ

Сувдан эрэгт болсон халдлагыг террорист халдлага гэж үзжээ

АНУ-ын Флорида мужийн Сувдан эрэгт байрлах Тэнгисийн цэргийн хүчний агаарын баазад Саудын Арабын иргэн гурван хүний амийг хөнөөсөн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Энэхүү хэргийг террорист халдлага байж болзошгүй хэмээн Холбооны мөрдөх товчоо үзэж байна.

Тодруулбал, Саудын Арабын иргэн Мухаммед аш-Шамрани гэгч өнгөрсөн баасан гаригт /2019.12.06/ Флорида дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний агаарын баазад гал нээсний улмаас тэнгисийн цэргийн гурван залуу албан хаагч амиа алдаж, найман хүн шархадсан бөгөөд гэмт этгээдийг газар дээр нь буудан хөнөөсөн аж. Уг хэрэг Саудын Арабын цэргийн албан хаагчид зуны бэлтгэл хийхээр АНУ-д хүрэлцэн ирсэн үеэр болсон юм.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж