Монголын баг Дэлхийн ой тогтоолтын аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2019.12.09-нд нийтлэгдсэн

Монголын баг Дэлхийн ой тогтоолтын аварга боллоо

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ-н зураг.

БНХАУ-ын Үхань хотод зохион байгуулагдсан Дэлхийн ой тогтоолтын спортын холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-8-ны хооронд боллоо. Тэмцээнд 33 орны 520 тамирчид таван өдрийн турш гал гарсан өрсөлдөөнийг үзүүлэн шилдгүүдээ тодрууллаа.

Үүнээс Монгол Улсын 16 тамирчин таван алт, найман мөнгө, долоон хүрэл нийт 20 медаль хүртэв. Түүнчлэн Г.Энхсаруул, С.Марал, Б.Энхбаясгалан, Б.Эрмүүнболд нар “Олон улсын мастер” цолны болзол хангалаа. Монгол Улсын түүхэнд бага насандаа цолны болзол хангасан нэг тамирчин байсан бол энэ удаад Ш.Наранбат, Б.Жамбалбаярням, А.Должин нар цол хүртэв.

Мөн Г.Солонго “Их мастер” цолны болзлыг хангаж олон улсын мастер цолны болзлоо ахиулсан бол У.Солонго, Б.Лхагвадорж, Т.Тэнүүн нар олон улсын их мастерын тоог нэмжээ. Ийнхүү тэмцээний багийн нийлбэр дүн гарч Хойд Солонгос /27252 оноо/-ын баг аваргалж, Монгол Улс /23392 оноо/, БНХАУ /22638 оноо/ удааллаа.

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ-н зураг.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж