“Өвдөг, түнхний үе солиход чанаргүй бүтээгдэхүүн ашигладаг" | News.MN

“Өвдөг, түнхний үе солиход чанаргүй бүтээгдэхүүн ашигладаг"

“Өвдөг, түнхний үе солиход чанаргүй бүтээгдэхүүн ашигладаг"

“Өвдөг, түнхний үе солиход чанаргүй бүтээгдэхүүн ашигладаг"

Өвдөг, түнхний үе солихдоо чанарын шаардлага хангахгүй үйлдвэрийн бүтээгдэхүүнийг ашиглаж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн өндөр өртөгтэй үйлчилгээнд шаардлагатай имплант, протез буюу хиймэл үе худалдан авах 2019 оны нээлттэй тендер шударга явагдаагүй талаар “Ази фарма” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас өнөөдөр /2019.12.9/ мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр“Ази фарма” ХХК-ийн дэд захирал Ц.Тунгалагаас энэ асуудлыг тодрууллаа.

-Тендерт танайх хэдэн төгрөг санал болгосон бэ. Гэтэл тендерт танайхаас хэдэн төгрөгөөр илүү үнэ санал болгосон компанийг сонгосон юм бэ?

-Манайх Германы Владимир Линк (Gmbh&Co.KG) үйлдвэрийн бүтээгдэхүүнийг санал болгосон нь чанартайгаас гадна бусад оролцогчоос хамгийн доод үнэ байсан. Гэтэл тендерт шалгарсан компаниуд нь манайхаас 369 сая 460 мянган төгрөгөөр өндөр үнэ санал болгосон нь Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаарыг хэтрүүлж байна. Мөн тендерийн шалгаруулалтад Эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн гишүүнийг суулгаагүй.

-Өндөр өртөгтэй эрүүл мэндийн үйлчилгээний 75 хувийг Эрүүл мэндийн даатгалын сан, 25 хувийг иргэд гаргадаг. Өндөр үнээр бүтээгдэхүүнийг авснаар өвдөг, түнхний үе гэхэд хэдэн төгрөг болон нэмэгдэж байна вэ?

-Өндөр өртөгтэй эрүүл мэндийн үйлчилгээ авч буй хүн даатгал төлдөг бол 75 хувийг нь төрөөс, 25 хувийг нь өөрөө гаргадаг. Одоогоор өвдөгний үений 75 хувь хөнгөлсөн үнэ таван сая 290 мянган төгрөг, түнхнийх таван сая төгрөг болж байгаа. Энэ хэмжээ, иргэдийн төлөх үнэ ч тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа юм. Мөн энэ нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 17 дугаар тогтоол болох Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаарын үнийг хэтрүүлсэн байгаа юм.

-Тендерт шалгарсан компанийн оруулж ирж байгаа бүтээгдэхүүн нь чанаргүй гэдгийг яаж батлах вэ?

-АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас гаргаж буй мэдээллээр “Ginner”, “Depew”-ийн үйлдвэрийн өвдөг, түнхний үеийг суулгуулснаар эрүүл мэндээрээ хохирсон маш олон гомдол гарч байгаа. Эдгээр үйлдвэрүүд өөрийн гаргасан бүтээгдэхүүний чанарын алдааны хариуд нөхөн төлбөр олгоод эхэлсэн. Энэ бүтээгдэхүүнээс дэлхийн олон орон татгалзаж байгаа. Гэтэл Монголд ийм бүтээгдэхүүнийг оруулж ирж, ашиглаж байна.

Өвдөг, түнх солих хагалгаанд орж, дээрх үйлдвэрийн протезыг хүний биед суурилуулсны дараа тухайн эрхтний хөдөлгөөн хоригдох, эд эсийн гэмтэл үүсэх, металлын хордлоготой болох, үүнээс үүдэлтэйгээр цус бохирдох, идээлэх, дахин протез суулгуулах зэрэг асуудал үүсч байгаа. Энэ асуудлыг хяналтдаа авах шаардлагатай байна.

-Мөн тус тендерт ГССҮТ-ийн захирал байсан хүний компани шалгарсан гэж та ярьж байна. Үүнийг яаж батлах вэ?

Тендерт “Мед Монгол” болон “Аги фарма” компани шалгарсан. “Аги фарма” компанийн үүсгэн байгуулагч нь тендер шалгаруулалтын үед ГССҮТ-ийн захирал байсан Т.Мөнхсайхан. Энэ хүн одоо Нэгдүгээр эмнэлгийн захирлаар ажиллаж байгаа. Энэ хүн тендер шалгаруулалтад оролцох ёстой хүмүүсийг нь оролцуулалгүй, тендерийг өөрийн компанид авсан. “Аги фарма” компани нь Т.Мөнхсайхан захирлынх гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлээс авсан. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхийн байгууллагад хандаад байгаа ч одоог болтол шийдвэр гараагүй байна.

Энэ асуудал үнэн эсэхийг  ГССҮТ-ийн захирал байсан Т.Мөнхсайханаас тодруулах гэсэн болов ч ажлаар гадаад явсан байлаа.

Мөн ГССҮТ нь өвдөг, түнх солихдоо  “Ginner”, “Depew”-ийн үйлдвэрийн протезыг ашиглаж байгаа эсэхийг тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирлаас асуухад “Энэ асуудал шүүхийн шатанд яваа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-12-09 202.70.37.2

Эмийн наймаа хар тамхины наймаа хоёр ашгаараа тэнцдэг гэсэн шүү.

Avatar

ZOCHIN 2019-12-09 64.119.25.166

ER NI HUMUUS BURUU NI TODORHOI BOLOHOOR L HEVLEL MEDEELLEER IIM YUM YARIJ EHELDEGSHDEE. YARIAD BGAAGAAR NI ARI FARMIIG BAS SHALGAAD UZEEREI YARIJ BGAA NI HUDLAA MERGEJLIIN EMCH NAR ENE AVGAIGAAS ILUU SAINAA L SONGONO.YAGAAD GEHEER EMCH HUMUUS.ENE BOL ZUGEER L NAIMAA HIIDEG AVGAISHDEE

Avatar

Zochin 2019-12-09 64.119.25.166

Azi farmiig uuriig ni sain shalgah heregtei

Avatar

Zochin 2019-12-09 64.119.25.166

Ene avgaig uuriig ni sain shalgah heregtei

Avatar

зочин 2019-12-09 64.119.24.166

ДААНЧ ДЭЭ. ЛУЙВАР ДЭЭРЭМ БҮР ЯВЖ ӨГЧЭЭ. ИЙМ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД
ТУХАЙ БҮР ӨГЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ. АТГ ШАЛГААРАЙ ЭНЭ ТЕНДЕРИЙГ!!!

Avatar

Yneniig hellee shyy 2019-12-09 192.82.77.121

Jil byr l budilaan hutgaad emnelegiig bas yilchlyylegch uvchtunyydiig hohirooj yvdag Azi-farma gedeg ene kompani bolimoor yum daa! Ene jil gemteliig tyryy jil ni 1 embelegiig shyyhdeed l gomdol gargaad l ajliig ni hiilgehgyi bsan uls shyy dee! Tegeed l shyyh deer dandaa yalagdana,hervee tanai kompaniin zuv bsan bol jil byr l shyyh deer yalagdaad yvah uu,ene tender geechiin huulia ch bodmoor yum ene tur zasag ni! Neg iim balai yum uud ni hel am hiiheer l ajil yvahgyi bolchihdog!

Avatar

ИРА 2019-12-09 192.82.76.241

ЭНЭ ҮНЭН БАЙХ. ЭМЭГТЭЙ ХҮМҮҮС АРАЙ Ч ИЙМ ЮМААР ХУРАЛ ХИЙХГҮЙ. ТИЙМ БОЛОХООР ХҮНИЙ ЭРЭЭЛ МЭНДЭЭР ТОГЛОНО ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? АРАЙ ХЭТЭРЧ БАЙНА. САРАНГЭРЭЛ ДАРУЙ АРГА ХЭМЖЭЭ АВ Л ДАА.

Avatar

Зочин 2019-12-09 202.126.89.230

Zaluuchuudaa demjeed shine tsag uee huleen zuvshuurch surah heregteishdee

Avatar

Зочин 2019-12-09 202.126.89.230

Edniih chin uursduu hulhi yum niiluuldeg ni todorhoi boluut sandraad suid bolj bgaan bishu.

Avatar

Zochin 2019-12-09 202.126.89.230

Ene hun shuuheer shiidegdej bgaag medseer baij ingej sandarch uuruu medeelel hiigeed bgaan yaj bgaan boldoo.

Avatar

мгл 2019-12-09 66.181.177.239

авилгачид туйлсаар!!!эднииг газар дээр устгаад баймаар

Avatar

иргэн 2019-12-09 192.82.65.141

одоо аягүй бол 1-р эмнэлэгт хийж байгаа байхдаа, яанадаа ийм байдлыг ЭМЯ анхаарах хэрэгтэй дээ.

Avatar

иэр 2019-12-09 182.160.39.198

Мөнхсайхан хужаагаас их юм гарна шүү.Анивчуур сарангурул энэ 2 их юм хийж байгаа удахгүй бузар нь гоожих байх.Та нар сонсоод л байж бай

Avatar

Зочин 2019-12-09 202.131.236.58

Мэдээ бичигч-д анхааруулахад: "Тодруулах гэсэн чинь гадаад явсан… " гээд орхих биш, гадаадаас ирэхээр нь тодруулаад тодорхой хариу-мэдээлэл хийх хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-12-09 202.179.24.91

Өөрсдөө аймаар өндөр үнэтэй, сонголтгүй бүтээгдэхүүн нийлдэг гарууд шүү дээ

Avatar

Зочин 2019-12-09 202.126.89.76

Хэ хэ хэ. Хүмүүсийн үнэн төрх далд санаа нь ил болж буй бус уу ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж