Уушгины өвчинтэй нэр холбогдсон брэндүүд | News.MN

Уушгины өвчинтэй нэр холбогдсон брэндүүд

Уушгины өвчинтэй нэр холбогдсон брэндүүд

Уушгины өвчинтэй нэр холбогдсон брэндүүд

EVALI (e-cigarette or vaping product use assoiciated lung injury) хэмээн нэрлэгдсэн электрон тамхинаас үүдэлтэй уушгины өвчин өнгөрөгч зун АНУ-д шуугиан тарьсан билээ. Эхэндээ эмч болон судлаачид уг өвчнөөр өвдсөн хүмүүс бүгд электрон тамхи татсан гэдгээс өөр мэдээлэлгүй байсан бол өдгөө хэд хэдэн электрон тамхины брэндийг нэр цохож болохоор болжээ.

Уг өвчнөөр одоогийн байдлаар 2291 хүн өвчилснөөс нийт 48 хүн нас барсан байна. Харин өнгөрсөн баасан гариг/12.6/-т АНУ-ын эрүүл мэндийн байгууллага өвчин үүсгэгч ТНС шингэн үйлдвэрлэдэг брэндүүдийн жагсаалтыг танилцуулжээ.

Уг жагсаалтыг "Dank vapes" брэнд тэргүүлжээ. Өвчтөнүүдийн 56 хувь нь уг брэндийг хэрэглэсэн юм байна. Харин"ТКО" брэнд 15 хувиар, "Smart cart" 13 хувь, "Rove" 12 хувиар удаалжээ. Энэ мэдээлэл нь уг өвчнөөр дахин хүн өвчлөхөөс сэргийлэхэд нэн тустай ч өвчтөнүүдийн 20 хувь нь ТНС шингэн хэрэглээгүй хэмээн мэдүүлж байгаагийн цаана юу нуугдаж байгааг хэн ч мэдэхгүй хэвээр байна. Түүнчлэн эмч, судлаачид энэ өвчний талаар бүрэн мэдээлэлтэй болтол аль болох электрон тамхинаас татгалзахыг уриалжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: futurism.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-09 202.55.188.45

hortavdar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж