120 мянган долларын урлагийн бүтээлийг иджээ

Хуучирсан мэдээ: 2019.12.09-нд нийтлэгдсэн

120 мянган долларын урлагийн бүтээлийг иджээ

120 мянган долларын урлагийн бүтээлийг иджээ

Хананд бананыг скочоор тогтоосон нь урлагийн бүтээл гэнэ. Италийн уран бүтээлч "Хошин шог" хочтой Мауризио Каттелан Маяами дахь Перротин олон улсын үзэсгэлэнд дээрх бананыг тавьсан бөгөөд тэр ч байтугай энэхүү урлагийн бүтээл 120 мянган ам.доллараар зарагджээ. Харамсалтай нь, 120 мянган ам.долларын урлаг одоо үзүүлэх урлагийн уран бүтээлч Дэвид Датунагийн ходоодыг "баясган" бусдад үзүүлэх боломжгүй болсон байна.

Датуна танхим дүүрэн урлагт хайртай үзэгчдийн нүдэн дээрх бананыг иджээ. Харин музейн холбооны захирал Люсэйн Террас "Тэр урлагийн бүтээлийг устгаагүй ээ. Банана бол ердөө санаа. Банана бүх жимсийг төлөөлж байсан. Хэдий тийм ч тэндээ үүрд мөнх хадгалагдахгүй шүү дээ" хэмээн ярьжээ.

Үзэсгэлэнгийн эзэн Эммануэль Перротин тухайн үед гадаад улс руу нисэх гэж байсан ч урлагийн бүтээл сүйтгэгдсэн тухай үзэсгэлэнгийн хамгаалагчаас сонсоод яаран иржээ. Перротин үнэхээр сэтгэлээр унасан учир гэмт хэрэгтэн түүнд өөр банана авч өгөхийг ч оролдсон гэнэ. Перротин ба үзэсгэлэнгийн туслахууд "сүйтгэгдсэн" урлагийн бүтээлийг сэргээн засварлаж, оронд нь өөр банана наасан ба урлагийн бүтээл сүйтгэгч "харгис" Датуна ямар ч ял эдлэхгүй гэнэ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж