Далай тэнгисийн хүчилтөрөгч урьд өмнө байгаагүй хурдтайгаар эрчимтэй багасч байгааг эрдэмтэд анхаарууллаа. Хүчилтөрөгч дутагдсанаас болж аварга загас, туна, марлин зэрэг олон загас ховордох, цаашлаад устаж үгүй болох бодит аюул тулгарч байна.
1960-аад онд хүчилтөрөгч багассан 45 газар бүртгэгдэж байсан бол сүүлийн 50 жилийн дотор энэ тоо итгэмээргүй ихээр өсч 700 болсон байна. Зарим газарт хүчилтөрөгч бага байдаг бөгөөд ийм газруудыг анхаарч, арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн эрдэмтэд үзэж байна. Хэрвээ яаралтай арга хэмжээ авахгүй бол тухайн хэсгүүдэд амьдардаг нэг эстнүүд, нялцгай биетнүүд устах аюулд өртөөд байгаа гэнэ. Эдгээр амьтдын тоо толгой буурах нь далайн экосистемийн тэнцвэрийг алдагдуулж, далайн бүх амьтдын хувьд төсөөлөхөөргүй их аюул учруулах нь тодорхой.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: unilad.co.uk
Холбоотой мэдээ