Исламын шашны хамгийн хуучинсаг урсгал вахабиг дагадаг Саудын Араб улс сүүлийн жилүүдэд орчин үеийн соёлт ертөнцтэй хөл нийлүүлэн алхахаар шашны хэт үзлээсээ бага багаар салж байгаа билээ.
Үүний нэг жишээ нь ресторан, олон нийтийн үйлчилгээний газарт үйлчлүүлэгчдийг хүйсээр нь ялгаварладаг байсан журмаа цуцалсан явдал байв. Журмыг цуцлахаас өмнө үйлчлүүлэгчид эрэгтэй, эмэгтэйгээрээ тус тус өөр хаалгаар орж, ялгаран суудаг байжээ. Зарим хүйсээр ялгасан суудал гаргах боломжгүй жижиг газруудад эмэгтэй хүнийг огт оруулдаггүй байсан гэнэ. Маш цөөн тооны дээд зэрэглэлийн ресторануудад л эл журам хэрэгждэггүй байснаас бусад бүх газарт уг журмыг ягштал мөрддөг байжээ.
Хоёр жилийн өмнөөс энэ улсын бүсгүйчүүд цэнгэлдэх хүрээлэнд орж, спортын уралдаан тэмцээн үзэх эрхтэй болсон ч суудал нь эрчүүдийнхээс тусдаа хэвээр байгаа. Мөн дунд сургуулиудад охид биеийн тамирын хичээлд ордог болж, спортоор хичээллэж эрхтэй болсон бол энэ оны наймдугаар сараас эхлэн тус улсын эмэгтэйчүүд ойр төрлийн эрэгтэй хүнгүйгээр ганцаараа гадаад оронд аялах боломжтой болсон гэх мэт хүйсийн тэгш байдоыг хангах нааштай шийдвэрүүд гарсаан байгаа юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ