Шинэ Зеландад галт уул дэлбэрч 20 орчим хүн гэмтэж, жуулчид сураггүй болов

Хуучирсан мэдээ: 2019.12.09-нд нийтлэгдсэн

Шинэ Зеландад галт уул дэлбэрч 20 орчим хүн гэмтэж, жуулчид сураггүй болов

Шинэ Зеландад галт уул дэлбэрч 20 орчим хүн гэмтэж, жуулчид сураггүй болов

Шинэ Зеландын өмнөд хэсэгт байрлах Цагаан арал дахь Вакари галт уул өнөөдөр /2019.12.09/ орон нутгийн цагаар 14:15, 15:45 цагт дэлбэрчээ. Шинэ Зеландын ерөнхий сайд Жакинда Ардерний хэлснээр галт уул дэлбэрэх үед ойр орчимд нь 100 орчим хүн байсан гэнэ.

Хиймэл дагуулаас авсан зургаар галт уул дэлбэрэхээс хэдхэн минутын өмнө буюу 14:10 цагт арал дээр буюу галт уулын тогоонд хүмүүс аялж явжээ. Уг зургийг харсан аврах анги даруй арал руу хөдөлсөн байна. Камер 10 минут тутамд шинэ зураг илгээж байгаа бөгөөд арал дээр Шинэ Зеландыг үзэхээр ирсэн жуулчид өглөө очсон хэмээн аяллын компани мэдээлжээ. Одоогийн байдлаар аврах ажиллагаанд оролцож буй нисдэг тэргүүд болон нэг усан онгоцноос тодорхой мэдээлэл ирээгүй байна.

Өөр нэгэн жуулчдын хөлөг онгоц тухайн үед арлын ойролцоо хөвж байсан бөгөөд аяллын газрын ажилтан Калвин Кинги өөрсдийх нь хөлөг онгоц болон аялагчид эсэн мэнд хэмээн мэдээлсэн байна. Гэвч түүний хэлж буйгаар бол арал дээр өөр нэгэн аяллын компанийн үйлчлүүлэгчид үлдсэн гэнэ.

Галт уулын дэлбэрэлтийн аюулын түвшинг дөрөв хэмээн тогтоож байгаа бөгөөд энэ нь хамгийн аюултайгаасаа хоёрт эрэмбэлэгддэг түвшин юм байна. Мөн галт уул дэлбэрснээр урьдчилсан байдлаар 20 орчим иргэн гэмтэж, жуулчид сураггүй болсон гэдэг мэдээллийг албаныхан аваад буй ажээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж