Хуучирсан мэдээ: 2019.12.09-нд нийтлэгдсэн

Эзнээ олоогүй шагнал

Хэнтий аймгийнхан өнгөрсөн бямба гаригт Улаанбаатар хотноо шинэ жилээ тэмдэглэж,  аварга Э.Оюунболдод “Хаан шонхор” шагнал хүртээсэн нь олны эгдүүцлийг хүргээд байна.

Э.Оюунболд нь өнөө жилийн Үндэсний их баяр наадамд түрүүлж, аварга цол хүртсэн ч сэргээшийн шинжилгээнд бүдэрч, дөрвөн төрлийн бодис хэрэглэсэн болох нь батлагдаад буй. Гэвч тэрбээр сэргээшийн шинжилгээг хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй шээс сольсон гэх маргаан дэгдээж, Допингийн үндэсний төвийнхнийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгуулахаар болж гомдол гаргасан. Харин олон нийт түүний энэ үйлдлийг эсэргүүцэж, тахимаа өгөхийг шаардаж байв.

Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо өнгөрсөн аравдугаар сард аварга Э.Оюунболдын цолыг хураах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн ч сэргээшийн шинжилгээтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллага эцэслэн тогтоож байж, эл асуудал шийдэгдэх болж буй.

Монгол наадмын дэвжээг гутаасан гэх хэл аманд өртөөд буй Э.Оюунболдыг Хэнтий аймгийнхан 2019 оны шилдэг амжилтын эзэн болгож, дээрх шагналыг олгосон нь даарь дээр давсан үрсэн хэрэг болж, дуулиан дахин эрчээ авахад хүргээд байна.  Эзнээ олоогүй шагнал нутгийн олныхоо нэрийг давхар баастдагийг бусад аймгийнхан ч бас анхааралдаа авахад гэмгүй биз.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж