Алина Загитова сүүлийн байранд орлоо

Хуучирсан мэдээ: 2019.12.09-нд нийтлэгдсэн

Алина Загитова сүүлийн байранд орлоо

Алина Загитова сүүлийн байранд орлоо

Уран гулгалтын дэлхийн Гран-Пригийн 2019-2020 улирлын финалын шат Итали улсын Турин хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Дэлхийн Гран-Пригийн финалын шатанд өмнөх зургаан Гран-Пригийн ангилал тус бүрээс шалгарсан шилдэг зургаан тамирчин оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Оросууд охидууд босоо гэдгээ харуулж эхний гурван байрыг эзэлсэн бол Олимп, дэлхий, Европын аварга Алина Загитова энэ дунд байж чадсангүй. Тэрбээр 205,23 оноогоор хамгийн сүүлийн байранд жагслаа.

Харин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд АНУ-ын тамирчин хоёр удаагийн дэлхийн аварга , олимпийн хүрэл медальт, аваргаа хамгаалан оролцож буй Нэтан Чен түрүүллээ.

Ингээд та бүхэнд тэмцээнийг дүнг танилцуулъя.

ФИНАЛ «ГРАН-ПРИ»

Эмэгтэй ганцаарчилсан:

  1. Алена Косторная (Орос) — 247,59
  2. Анна Щербакова (Орос) — 240,92
  3. Александра Трусова (Орос) — 233,18
  4. Рика Кихира (Япон) — 216,47
  5. Брейди Теннел (АНУ) — 212,18
  6. Алина Загитова (Орос) — 205,23

Эрэгтэй ганцаарчилсан:

  1. Нэтан Чен (АНУ) — 335,30
  2. Юдзуру Ханю (Япон) — 291,43
  3. Кевин Аймо (Франц) — 275,63
  4. Александр Самарин (Орос) — 248,83
  5. Боян Цзинь (Хятад) — 241,44
  6. Дмитрий Алиев (Орос) — 220,04

Бүжгийн төрөлд:

  1. Габриэла Пападакис / Гийом Сизерон (Франц) — 219,85
  2. Мэдисон Чок / Эван Бейтс (АНУ) — 210,68
  3. Мэдисон Хаббелл / Захари Донохью (АНУ) — 207,93
  4. Александра Степанова / Иван Букин (Орос) — 204,88
  5. Пайпер Гиллес / Поль Пуарье (Канад) — 203,50
  6. Виктория Синицина / Никита Кацалапов (Орос) — 203,39

Хосын төрөлд:

  1. Вэньцзинь Суй / Цун Хань (Хятад) — 211,69
  2. Чэн Пэн / Ян Цзинь (Хятад) — 204,27
  3. Анастасия Мишина / Александр Галлямов (Орос) — 203,13
  4. Александра Бойкова / Дмитрий Козловский (Орос) — 201,84
  5. Кирстен Мур-Тауэрс / Майкл Маринаро (Канад) — 197,99
  6. Дарья Павлюченко / Денис Ходыкин (Орос) — 194,75
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж