
Баян, хэрцгий алуурчид Натан, Ричад хоёр
Тэд хоёулаа тэрбумтануудын гэр бүлээс гаралтай, өндөр боловсролтой, гаж донтнууд байжээ. Натаны I.Q 200 хүрдэг, есөн хэл мэддэг, Чикагогын их сургуулийн хамгийн залуу төгсөгч тэрбээр ер бусын ухаантай солиот байсан гэдэг. Баян өв залгамжлагч түүнийг эцэг эх нь юугаар ч дутааж байгаагүй бөгөөд хүссэн болгоноо авдаг байсан нь түүнийг өөдгүй этгээд болгож хувиргасанд гайхах зүйлгүй. Тэрбээр өөрийн гар хөл Ричардаас бусад хүнийг үл тоомсорлодог байсан юм. Тэднийг гомосексчид байсан гэдэг. Ричард ч мөн гайхалтай ухаантайн зэрэгцээ маш хөдөлгөөнтэй этгээд байсан аж. Тэд хамтдаа тааварлахын аргагүй гэж зүйл хийж зугаацдаг байжээ. Ричард гэмт хэргийн сэдэл, санаа боловсруулахад ихэнх цагаа өнгөрүүлдэг этгээд араншинтай байсан гэдэг. Эцэст нь тэд аймшигтай гэмт хэрэг үйлдсэн юм. Тэд 14 настай Бобби Фрэнкийг хулгайлж дагзанд нь хутгалж амийг нь хөнөөгөөд, муу усны сувагт хаяж, дээрээс нь хүчил асгасан байжээ. Боббигын эцэг тэр бумтан гэдгийг тэд мэдэж байсан тул тэр өдрөө 10 мянган ам долларын барьцаа нэхсэн гэдэг. Мэдээж тэдний хэнд ч тэр мөнгөний хэрэг байгаагүй юм. Тэд мөрөө баллаж, мөрдөгчдийг төөрөгдүүлэхээр тооцоолсон нь тэр байж. Удагүй Боббигыг цогцос олдож, хүүгийн алуурчныг олох эрэл Чикаго даяар өрнөжээ. Алуурчдыг эцэст нь баривчилж, тус бүрт нь 99 жил шоронд хорих ял оноосон юм. Натан шоронд гомосексч залууд алуулсан бол Ричард 1958 онд суллагдаж Пуэрто Рико руу нүүгээд, 1971 онд нас баржээ. Хүүхдийг хүчээр авч явж, ямар ч шалтгаангүйгээр амь насыг нь хөнөөсөн энэ хэрэг Америкчууд эцэг эхчүүдэд том сургамж болсон юм.
Бэлтгэсэн Н.Энх