Монголын хөлбөмбөгийн спортын шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөг-2019” ёслолын ажиллагаа энэ пүрэв гаригт /2019.12.12/ болох гэж байна. Зургаа дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй "Алтан бөмбөг-2019" наадамд:
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТОГЛОГЧ: Дэрэн клубын хамгаалагч А.Дөлгөөн, Улаанбаатар Сити клубын хамгаалагч Н.Цэдэнбал, Дэрэн клубын хагас хамгаалагч Х.Цэнд-Аюуш нар тунаж үлдээд байна.
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТОГЛОГЧ: Монголын тэмүүлэл клубын хагас хамгаалагч С.Удвал, Дэрэн клубын О.Цасан-охин, Арвис клубын хагас хамгаалагч Г.Цолмон нар тунажээ.
ШИЛДЭГ ФУТЗАЛЫН ТОГЛОГЧИД: Унаганууд клуб П.Гантулга, М.Чанцал, Э.Пүрэвдорж нар өрсөлдөж байна.
ЭРЭГТЭЙ БАГИЙН ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧИД: Улаанбаатар Сити клубын дасгалжуулагч Д.Лүмбэнгарав, СП фалконс клубын дасгалжуулагч И.Отгонбаяр, Эрчим клубын дасгалжуулагч З.Баттулга нар тунаж үлджээ.
ЭМЭГТЭЙ БАГИЙН ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ: Арвис клубын дасгалжуулагч Л.Банзрагч, Дэрэн клубын дасгалжуулагч В.Мөнхжаргал, Монголын тэмүүлэл клубын дасгалжуулагч Ц.Ганболд нар өрсөлдөж байна
ШИЛДЭГ ГООЛ-д нийт 10 гоол өрсөлдөж байна.
Бүтэн улирлын турш үзэгч хөгжөөн дэмжигчдээ баясгасан олон гоол байснаас Монголын хөлбөмбөгийн холбооны тэмцээн зохион байгуулах хэлтсийн зүгээс 40 гоолыг эхний ээлжид нэр дэвшүүлсэн. Үүнээс хамгийн шилдэг гэсэн 10 гоол эцсийн шатанд үлджээ. Шилдэг гоолын эзнийг үзэгчдийн саналаар шалгаруулах юм. Үүнд:
- 2022 оны ДАШТ-ий анхны гоол буюу Н.Цэдэнбалын Брунейн хаалганд оруулсан гоол
- Монголын шигшээ багийн ДАШТ-ий хоёрдугаар шатанд оруулсан анхны гоол буюу А.Дөлгөөний Мьянмарын хаалганд оруулсан гоол
- 16 хүртэлх насны шигшээ багийн тоглогч Д.Шийрэвжамцын Австралийн хаалганд хүчтэй цохилтоор оруулсан гоол нэр дэвшиж байна
Урьд өмнөх жилүүдээс олон тоглолттой, илүү гоолтой, басхүү өрсөлдөөнтэй өрнөсөн "Мазала" үндэсний дээд лиг болон Холбооны цомд орсон гоолууд:
- Оцу Казутакагийн гоёмсог гуядалт
- Павел Захаровын сум шиг цохилт
- Давид Савиологийн мэдрэмжтэй, хүчтэй, оновчтой алсын цохилт
- "Эрчим" клуб "Холбооны цом"-ыг өргөхөд чухал нөлөө үзүүлсэн Шого Ёшикавагийн гоол тус тус нэр дэвшиж байна.
Өнгө үзэмж хийгээд Монголчууд хөлбөмбөг тоглож чаддаг гэдгийн нотолгоо болсон гурван гоол бий.
- "Мазала" нэгдүгээр лигийн "Соёмбын барсууд" багийн тоглогч Ц.Батбаярын "өндөр түвшний төгсгөл" бүхий гоол
- "Эмэгтэйчүүдийн лиг"-ийн "Арвис" клубийн охидын өрнүүлж чадсан гайхалтай хувилбар, гоёмсог төгсгөлийн эзэн Г.Цолмонгийн гоол
- 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнд зүгээр ч нэг гоолууд урсаад байдаггүйн нотолгоо болсон Дархан-Уул аймгийн А.Дашнямын уран мэдрэмжээс бүтсэн гоол 2019 оны "Шилдэг гоол" номинацид тус тус нэр дэвшиж байна.
Дахин хэлэхэд "Шилдэг гоол" 100 хувь үзэгч хөгжөөн дэмжигчдийн саналаар тодрох тул та бүхэн санал хураалтдаа идэвхтэй оролцоорой. "Шилдэг гоол"-д санал ѳгѳх: https://docs.google.com/…/1FAIpQLSdpSHR5pGrb5eyBsi…/viewform
"БЭЛГЭДЛИЙН 11" тоглогч номинацид шилдгийг тодруулна.
2019 он бол монголын хөлбөмбөгчдөд дэлхийн шилдгүүдтэй нүүр тулсан жил байлаа. Тодруулбал, Монгол Улсын шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ийн урьдчилсан шатны F хэсэгт Япон, Киргиз, Мьянмарын багтай тоглолт хийсэн. Хэдийгээр Японд 6:3, Мьянмарт 1:0 харьцаатай хожигдсон ч Киргизийн шигшээ багийг 1:2 харьцаатай хожиж, ард түмэндээ гайхалтай тоглолтыг үзүүлж чадсан.
Монголын хөлбөмбөгчдөд хамгийн хүнд даваа нь Япончууд байсан. Японы шигшээ баг бол дэлхийн чансааны 31, Азийн чансааны хоёрт бичигдэж байгаа бөгөөд европын топ таван лигт тоглодог шилдэг тоглогчдоос бүрдсэн байсан нь монголчуудын хувьд маш том туршлага болж чадсан.
2020 онд Монгол Улсын шигшээ багийг дахин гурван тоглолт хүлээж буй. Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 26-нд Тажикистаны шигшээ багтай тоглох бол гуравдугаар сарын 31-нд Японы шигшээ багтай дахин тоглоно. Мөн зургадугаар сард Киргизийн шигшээ багтай дахин учраа таарна. Киргизийн шигшээ багтай Монгол Улс өмнө нь нийт дөрвөн удаа тоглосон бөгөөд бие биеэ хоёр, хоёр удаа хожоод байгаа билээ.
Монголчууд сүүлийн жилүүдэд багийн спортод өндөр амжилт гаргаж байгаа билээ. Сагсанбөмбөгийн 3х3 төрөлд Монголын эмэгтэй шигшээ баг Олимпийн наадамд оролцох нь тодорхой болсон бол эрэгтэй шигшээ баг ирэх 2020 оны гурав болон дөрөвдүгээр сард болох тэмцээний үеэр Олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө.
Тэгвэл өнөөдөр монголын хөлбөмбөгчид ДАШТ болон Азийн АШТ-ний урьдчилсан шатны тоглолтод амжилттай тоглож байгаа билээ. Хөлбөмбөгчид ч гэсэн ДАШТ-д оролцох өдөр нь тун ойрхон байна.
Холбоотой мэдээ