"Ерөнхийлөгчийн хориг үндэслэлгүй"

Хуучирсан мэдээ: 2019.12.09-нд нийтлэгдсэн

"Ерөнхийлөгчийн хориг үндэслэлгүй"

"Ерөнхийлөгчийн хориг үндэслэлгүй"

Ерөнхийлөгч 2020 оны Монгол Улсын төсвийн хуульд хэсэгчлэн хориг тавиад байгаа. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.


-Та Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрч байгаа юу?

-Ерөнхийлөгчийн хориг үндэслэлгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдүүлэх хууль 2017 он буюу 2.7 жилийн өмнө батлагдсан. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд  хэрэгжиж байгаа. ОУВС-гийн зүгээс тавьсан шаардлагын нэг байсан. Хориг тавьж байгаа нь ОУВС-гийн хөтөлбөрийг эсэргүүцэж байна гэсэн үг.

-Ерөнхийлөгчийн хоригт төсвийн үрэлгэн зардлыг танаж, албан тушаалтнуудын тансаглалыг танаагүй гэж дурдсан байгаа. Үндэслэлийг нь дэмжиж байна уу?

-Огт дэмжихгүй байна. Сургууль, цэцэрлэг, дэд бүтцэд хөрөнгө оруулалт тусгасан. Дээр нь аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай.

-Ирэх оны төсөвт он дамнуулан хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтууд тусгагдсаныг Ерөнхийлөгч шүүмжилсэн байсан?

-Төмөр замыг хэдий хэр хугацаанд барьдаг билээ дээ. Барилгын ажил хугацаатай. Тэгэхээр он дамнаж хэрэгжихээс аргагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж