Ерөнхийлөгч 2020 оны Монгол Улсын төсвийн хуульд хэсэгчлэн хориг тавиад байгаа. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Та Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрч байгаа юу?
-Ерөнхийлөгчийн хориг үндэслэлгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдүүлэх хууль 2017 он буюу 2.7 жилийн өмнө батлагдсан. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа. ОУВС-гийн зүгээс тавьсан шаардлагын нэг байсан. Хориг тавьж байгаа нь ОУВС-гийн хөтөлбөрийг эсэргүүцэж байна гэсэн үг.
-Ерөнхийлөгчийн хоригт төсвийн үрэлгэн зардлыг танаж, албан тушаалтнуудын тансаглалыг танаагүй гэж дурдсан байгаа. Үндэслэлийг нь дэмжиж байна уу?
-Огт дэмжихгүй байна. Сургууль, цэцэрлэг, дэд бүтцэд хөрөнгө оруулалт тусгасан. Дээр нь аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай.
-Ирэх оны төсөвт он дамнуулан хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтууд тусгагдсаныг Ерөнхийлөгч шүүмжилсэн байсан?
-Төмөр замыг хэдий хэр хугацаанд барьдаг билээ дээ. Барилгын ажил хугацаатай. Тэгэхээр он дамнаж хэрэгжихээс аргагүй.
Холбоотой мэдээ