Уран гулгалт: Орос охидын бахдам амжилт Турины мөсөн талбайг эзэгнэв | News.MN

Уран гулгалт: Орос охидын бахдам амжилт Турины мөсөн талбайг эзэгнэв

Уран гулгалт: Орос охидын бахдам амжилт Турины мөсөн талбайг эзэгнэв

Уран гулгалт: Орос охидын бахдам амжилт Турины мөсөн талбайг эзэгнэв

Уран гулгалтын 2019-2020 оны улирлын гранпри финал буюу төрөл тус бүрийн шилдэг зургаан тамирчдын өрсөлдөөн Италийн Турин хотноо боллоо. Тэмцээний эрэгтэй төрөлд АНУ-ын тамирчин Н.Чен гурван жил дараалан гранпри финалын ялагч болсон бол спортын хосын төрөлд Хятадын Суй Венжин болон Хан Сон нарын хос анх удаагаа гранпри финалд түрүүлж, Пен Чен/Жин Ян нар мөнгө, Оросын А.Мишина/А.Галлимов нар хүрэл медаль хүртэцгээсэн. Бүжгийн хосын төрөлд дэлхийн 4 удаагийн аварга, Пёнчаны олимпийн мөнгөн медальт Францын хос Г.Пападакис/Г.Сизероном нар тэргүүн байр эзэлсэн.

Тэгвэл эмэгтэй төрөл маш сонирхолтой явагдаж Орос охид өндөр амжилттай оролцож шагналын тавцанг эзэгнэцгээв. Энэ улирлын Гранпри финалд Японы Р.Кихира, АНУ-ын Б.Теннель болон Оросын А.Загитова, А.Косторная, А.Щербакова, А.Трусова нар өрсөлдсөн. Аваргын төлөөх өрсөлдөөн сүүлийн 2 жилийн өсвөрийн дэлхийн аварга А.Трусова болон 2018 оны өсвөрийн ДАШТ-ий мөнгө, 2019 оны өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт А.Щербакова нарын дунд өрнөсөн бөгөөд А.Трусова дөрвөлсөн флит гүйцэтгэсэн анхны эмэгтэй болсон бол А.Косторная нийлбэр 247.59 оноо авсан нь гранпри финалын эмэгтэй төрөлд авсан хамгийн өндөр оноо болсон. Ийнхүү Орос охид Турины мөсөн талбайд гялалзаж медалийн тавцанг эзэгнэв.

  • Алт: А.Косторная – 247.59 оноо
  • Мөнгө: А.Щербакова – 240.92 оноо
  • Хүрэл: А.Трусова – 233.18 оноо

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-09 202.179.25.101

Уран гулгалтаар хэзээний Орос ноёрхдог

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж