Бээжингийн лабораторид сармагчны ДНК-г хоёр тооройд амжилттай суулгасан боловч долоо хоногийн дотор үхжээ. Бяцхан тооройнууд гаднаасаа энгийн гахайн тоорой шиг харагдах боловч зүрх, элэг, дэлүү, уушги, арьс нь сармагчны ДНК-тай байсан юм.
Дээрх туршилт нь дэлхий дээр гахай, сармагчны эрлийз бүтээсэн анхны тохиолдол хэмээн бүргэгджээ. Хятадын эрдэмтэд эрхтний донорыг амьтны биед хиймлээр ургуулах туршилтын хүрээнд дээрх таван хоногтой хоёр тооройд сармагчны ДНК-тай эс тарьж туршсан гэнэ. Ингэснээр амьтанд тарьсан эс амьтны биеийн хаана очиж байгааг нарийн хянах зорилготой байжээ. Гэвч эрдэмтэд туршилтад оролцсон хоёр тоорой яагаад үхсэн талаар нарийн хэлж мэдэхгүй байна. Энгийн вакцин тариулсан бусад найман тоорой ч үхсэн нь хоёр тооройн үхлийн шалтгаан сармагчны ДНК биш тарилгын үйл явц байж мэдэх юм гэж үзжээ.
Канадын Кингстон их сургуулийн мэдрэл судлаач эрдэмтэн Дуглас Мюүнор энэхүү туршилт ёс зүйд нийцэхгүй хэмээн үзээд "Иймэрхүү туршилт нь буруу үр дагавар дагуулах вий. Намайг айлгаж байна" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Харин Хятадын эрдэмтэд уг туршилтаа зогсоох нь байтугай ой санамжаа алдах гэх мэт өвчний талаар илүү нарийн судлах зорилгоор хүний тархитай сармагчин бүтээх туршилтаа ч үргэлжлүүлж байна.
Үүнээс өмнө хүн-гахайн үр хөврөлийг 2017 оны нэгдүгээр сард Сан Диегогийн Салк их сургуульд бүтээж байсан ч тэрхүү амьтан 28 хоноод үхсэн юм байна.
Эдгээр туршилт нь эцсийн дүндээ Англид өдөрт гурван хүн, АНУ-д өдөрт 12 хүн эрхтний донор хүрэлцээгүй байдлаас болж нас бардаг асуудлыг шийдэх гарц хэмээн эрдэмтэд үзэж байгаа ажээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: dailymail.co.uk
Холбоотой мэдээ