Антони Жошуа бүснүүдээ эргүүлэн авлаа | News.MN

Антони Жошуа бүснүүдээ эргүүлэн авлаа

Антони Жошуа бүснүүдээ эргүүлэн авлаа

Мэргэжлийн боксын аваргын бүсний төлөөх  хариу тулаан өнгөрөгч амралтын өдөр буюу  арванхоёрдугаар сарын 7-нд Саудын Арабын Дирияа хотын боксын цэнгэлдэхэд  болж өнгөрлөө. Тус тулаан WBA (Super) , IBF, WBO, IBO-ийн хүнд жингийн аваргын бүсийг эзэмшигч Мексик “Сүйтгэгч” Эйнди Руйз болон хуучин аваргын бүсийг эзэмшигч Их Британий  Антони Жошуа  нарын  хооронд явагдаж  Их Британи боксчин Антони Жошуа шүүгчдийн саналаар ялан өөрийн WBA (Super) , IBF, WBO, IBO-ийн бүснүүдээ болон нэр хүндээ эргүүлэн олж авч чадлаа.

Үйл явдлыг эргэн сануулахад, өнгөрөгч зургадугаар сарын 1-нд АНУ-ын Нью-Йорк хотын Мэдисон Скүэр Гарденд болсон тулаанд мэргэжлийн боксын замналдаа нэг ч тулаанд ялагдаж үзээгүй WBA (Super), IBF, WBO, IBO-н хүнд жингийн дэлхийн аварга Антони Жошуа, өөрийнх нь эсрэг тулалдах ёстой байсан ч хар тамхины шинжилгээнд бүдэрсэн Жаррел Миллерийг орлон гарч ирсэн Мексикийн “Сүйтгэгч” хочит Эйнди Руйз-д долдугаар үед техникийн “knockout”-аар ялагдсан билээ.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж