“Ус амьдрал” сэдвийн дор уулзалт, ярилцлага зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.13-нд нийтлэгдсэн

“Ус амьдрал” сэдвийн дор уулзалт, ярилцлага зохион байгуулна

usЖил
бүрийн гуравдугаар сарын 22-ныг дэлхий нийт “Усны өдөр” болгон
тэмдэглэж ирсэн бөгөөд энэ хүрээнд дээрх өдөр Монголын Үндэсний
худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ Усны газраас хамтран “Ус
амьдрал” сэдэвт уулзалт ярилцлагыг зохион байгуулахаар болжээ. 
Уулзалтын гол зорилго нь дэлхий дахин төдийгүй манай улсад хурдацтай
түрэн орж ирж буй уур амьсгалын өөрчлөлт,  мөн хүний хүчин зүйлээс
шалгаалан гол мөрөн ширгэж алга болж байгаа, цөлжилт идэвхтэй явагдаж
буйг мэргэжлийн хүмүүсийн хүрээнд төрийн болон төрийн бус
байгууллагынхан хамтдаа ярилцаж, тулгамдсан асуудлаар санал бодлоо
солилцох юм байна.
Мөн УИХ-ын хаврын чуулганаар Усны
тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан УИХ-ын
зарим гишүүн энэхүү уулзалтанд ирж, оролцогчдын санал бодлыг сонсох аж.

“Ус амьдрал” сэдэвт уулзалт ярилцлага МҮХАҮТ-ын хурлын
танхимд болох нээлтийн ажиллагаанд МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, Усны
газрын дарга Ц.Бадрах нар “Монгол Улсын усны өнөөгийн байдал, цаашдын
ирээдүй”, “Монголын гол нууруудын бүрхэг ирээдүй” сэдвээр илтгэл тавих
бол “Монголын гол нууруудын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн,
“Тосон заамар” хөдөлгөөний тэргүүн Д.Энхтөр оролцож, санал бодлоо хэлэх
юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж