Осол, эрсдлээс сэргийлэхийг барилгынханд сануулав

Хуучирсан мэдээ: 2015.09.29-нд нийтлэгдсэн

Осол, эрсдлээс сэргийлэхийг барилгынханд сануулав

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас  сүүлийн гурван жилийн хугацаанд барилгын ослоор 164 осол гарч 63 нь амиа алдсан бөгөөд ихэнх нь хавар намрын улиралд гарчээ гэсэн судалгаа гаргажээ.

 Улирлын онцлогоос хамааран манай улс барилга угсралтын ажлыг ихэвчлэн зуны улиралд гүйцэтгэдэг. Цаг агаар сэрүүсч, хүйтрэх үеэр бага хугацаанд их ажлыг амжуулахаар шахан ажиллах явцад хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах магадлал ихэсдэг. Мөн гадна агаарын температур тэгээс бага хэмд даацын бүтээцийн бетоныг цутгаснаар зуурмаг бэхжиж амжилгүй хөлдөж, бат бэх муудаж, нурах эрсдэл үүсдэг.

 Хүйтний улирал эхэлж байгаа энэ үед барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад болзошгүй аваар осол, эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдөн ажиллаж, барилгын чанар, норм дүрэм, стандартыг хангаж ажиллахыг нийт барилга захиалагч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч нарт МХЕГ-ын зөвлөгөө мэдээллийн төвөөс сэрэмжлүүлж байна.

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж