Аки башё өндөрлөсний маргааш буюу өнгөрсөн даваа гарагт Мэргэжлийн сумогийн холбооны Ёкозүна цолтнуудын асуудал эрхэлсэн хороо хуралдсан байна. Энэ хурлаараа озэки Тэрүнофүжид ирэх сарын башёд ёкозүна цолны болзол сонсгох эсэх тухайд ярилцжээ.
Энэ сарын башёд 12 давж, 3 унаж, тэмцээний сүүлчийн өдөр ёкозүна Какурюү М.Анандтай нэмэлт барилдаанд хүртэл гарсан тул Тэрүнофүжид ёкозүна цолны болзол сонсгох боломж байж магадгүй байсан. Гэлээ ч тус хорооны тэргүүн Хидэшигэ Мориа "Ирэх башёд 15 давж түрүүллээ ч хорооны гишүүдийн санал нэгдэхгүй" гэж мэдэгджээ.
Одоо Тэрүнофүжигийн өмнө баруун өвдгөө бүрэн эдгээх шаардлага хамгийн эхэнд тавигдаж байна. Эмч нарын мэдэгдсэнээр бол нэг сар эмчлүүлж, гам барих хэрэгтэй байгаа юм байна.
Н.БОЛД