Си Жиньпин: Хятад дээрэнгүй биш

Хуучирсан мэдээ: 2015.09.29-нд нийтлэгдсэн

Си Жиньпин: Хятад дээрэнгүй биш

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  өмнө үг хэлэхдээ БНХАУ-ын дарга Си Жиньпин,  дэлхийн бүх орнууд шинэ шударга, ирээдүйгээ байгуулахдаа “ширэнгэн ойн хуулиас” татгалзаж, хамтран ажиллах ёстой хэмээн мэдэгдлээ.

 

Эдийн засгийн даяарчлал, мэдээллийн эрин нь хөгжиж буй орнуудын хүчийг гаргаж ирлээ гэж тэр хэлэв. Улс орнуудын хоорондын түншлэл нь тэгш эрхэнд үндэслэгдсэн, хүчирхэг орнууд нь өөрийн санаа бодлыг жижиг дорой орнуудад тулгахгүй, бусдын дотоод хэрэгт оролцохгүй байхад үндэслэгдсэн байх ёстойг Си Жиньпин санууллаа.

 

Дэлхийн хэв журмыг байгуулах ёс зүйн үндсийн талаар тэр хэлэхдээ улс орнууд хоорондын маргаанаа яриа хэлцлээр шийдэх нь зөв гэсэн байв. Сөргөлдөөн, мөргөлдөөнөөс зугтахыг  тэрээр уриалав. “Шударга ёс сонирхлын өмнө зогсох ёстой” гэж Си мэдэгдлээ.

 

Дэлхий нийтийн аюулгүй байдлын архитектурыг бий болгох шаардлагатайг тэр дурьдаад хүйтэн дайны сэтгэгдлээс салахгүйгээр дэлхийн дэг журмыг мөнгөөр босгож болдоггүй гэж мэдэгдсэн юм. Өндөр үр дүн, үнэнч шударга хоёр хөл нийлүүлэн алхалж байх ёстойг Си Жиньпин онцлон тэмдэглэжээ.

 

Тэрбээр  Хятад хэзээ ч их гүрний дээрэнгүй үзэл, түрэмгийллийн замаар орохгүй гэж амлав. Ядуу орнуудад туслах, экологийн асуудлыг шийдэхэд онцгой анхаарахыг тэрээр уриалав. Африкийн орнуудын энх тайван байдлыг дэмжих, тэдэнд туслахад зориулан байгуулагдаж байгаа Хөгжлийн санд  тэрбум доллар оруулахад бэлэн гэж Хятадын өмнөөс тэр амлаж байна. Африкийн холбооны хүчийг дэмжихэд 100 сая доллар гаргана гэлээ. Мөн нэмээд 8000 цэргийг энхийг сахиулах хүчинд илгээнэ гэжээ.

 

"Хятад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүний хувьд  сүүлийн 25 жилийн дотор эдгээр ажиллагааны гол санхүүжүүүлэгчийн нэг байж ирлээ. Бид дахин 8000 цэргийн хүчийг энд нэмнэ гэж Си Жиньпин хэлэв. Мөн хоёр жилийн турш Хятад 2000 энхийг сахиулагчийг бэлтгэн мина устгах 10 хөтөлбөрөөр сургалт явуулна гэлээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж