Барак Обама
Фото: Andrew Harnik / AP
Есдүгээр сарын 28-ны даваа гаригт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ойн 70 дахь чуулган дээр АНУ-ын ерөнхийлөгч барак Обама үг хэлсэн юм. Тогтоогдсон 15 минутын лимитийг зөрчсөн үгэндээ Америкийн лидер дэлхийн чухал асуудлуудыг хөндлөө. Оросын Ойрхи Дорнод дахь үйл ажиллагаа, Украин, Сирийн сөргөлдөөн АНУ ч тулгарах олон улсын шинэ асуудлын талаар Обама ярьсан юм. Одоо түүний үгийн гол сэдвүүдээс танилцуулья.
Оросын тухай
“АНУ нь Оросын олон улсын тусгаарлалтыг хүсээгүй, Оростой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсч байна. Гэхдээ Украинд хандах тус улсын хандлагатай санал нийлэхгүй байна”
“Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ нь АНУ хүйтэн дайнд эргэн орох хүсэлтэй гэсэн үг биш”.
“Украины зүүн хэсгийн Крымыг Орос өөртөө нэгтгэснийг санаад үз. Америк Орос, Украин хоёрын нийтлэг түүхийг гүнзгий ойлгодог. Гэхдээ тэнд гарсан зүйл нь дэлхийн ямар ч оронд гарч болно. Үүнд л хоригийн үндэслэл байгаа”.
Украины тухайд
“Украинд эдийн засгийн сонирхол бидэнд байхгүй”.
“Украины бие даасан байдлыг зөрчсөнтэй АНУ эвлэрч, зүгээр хараад суухгүй”.
“Украины ард түмэн Орост биш Европтой нэгдэхийг бүхнээс илүүтэйгээр хүсч байна. Хоригийн нөлөөгөөр санхүүгийн урсгал нь хаагдаж, эдийн засаг нь унаж, рубль нь үнээ алдаж, боловсон хүчний дүрвэлт нүүрлэж байна. Хэрэв Орос олон улсын хамтын нийгэмлэгтэй нийлсэн бол өөрт нь ч, Украинд ч бүгдэд ч сайнаар тусах байлаа”.
Сири, Ойрхи Дорнод, Исламын улсын тухайд
“Сирийн сөргөлдөөнийг зохицуулахын тулд АНУ ямар ч оронтой тэдний тоонд Орос, Ирантай хамтрахад бэлэн”.
“Башар Ассад Сирийн ерөнхийлөгчөөс огцрох ёстой гэж АНУ үзсэн хэвээр байна”.
“Яалаа гэж бид өөрийн ард түмний толгой дээр өөрсдөө хийсэн бөмбөгийг хаяж байгаа Ассад мэтийн дарангуйлагчийг альтернатив нь түүнээс дор гээд дэмжих ёстой юм бэ?”.
“Иран өмнөхийн адил өөрийн сонирхлоо урагшлуулахын тулд холбоотнуудаа хөдөлгөж байна. Тэр нь бүс нутагт аюултай”.
“Исламын улс” бол галав юүлэлтийн шүтээн юм”.
АНУ-ын бодлогын талаар
“Манай эдийн засагт өсөлттэй. Манай цэргийнхэн ерөнхийдөө Ирак, Афганистанаас буцан гэртээ ирээд байна. Гэхдээ бид бүхний л дайснууд, айсан байж болох эсрэг хүчнийхэн, өсч буй Хятад, өндийж буй Оросын тодорхойлсон Америкийн үүргийн тухай мэтгэлцээнийг харж байна”.
“Америкийн хувьд зөв зүйтэй нь бусад ардчилалд зөв зүйтэй болно. Бусдыг дарамталснаар бид эх оронч байж чадахгүй. Хязгааргүй эрхт засаг нь хязгааргүй авлига дагуулдаг гэсэн ойлголтыг манай систем мэднэ”.
“Манай орон нь маш хүчирхэг зэвсэгт хүчинтэй. Нэг талын шаардлагатай хүч хэрэглэх шаардлагатай үед бид өөрийн холбоотнууд, найз нөхдөө хүлээлгэлгүй хамгаална”.
“АНУ дангаараа дэлхийн асуудлыг шийдэхгүйг бид ойлгож байна. Бусад орнуудтай бид хамтрахгүй юм бол амжилт олохгүй”.
“Ираны цөмийн хөтөлбөрийг багасгах гэрээг биелүүлснээр боломжийн дайныг гаргуулахгүй байж чадна”.
“АНУ нь НҮБ-ын энхийг сахиулах хүчинд нэмэлт цэрэг, техник гаргах болно”.
“АНУ Ливийн хууль ёсны ямар ч засгийн газрыг дэмжих болно”.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР