СЗХ, Жайка-ын хамтарсан төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2019.12.09-нд нийтлэгдсэн

СЗХ, Жайка-ын хамтарсан төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо

СЗХ, Жайка-ын хамтарсан төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо

Санхүүгийн зохицуулах хороо, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх II үе шатны төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна.

Төсөл нь компанийн бондын зах зээлийн нөхцөл байдлын судалгаа хийж, зөвлөгөө өгөх, зэрэглэл тогтоох байгууллага байгуулах болон биржийн бус арилжааны эрх зүй, зохицуулалт, тогтолцооны зарчмыг тодорхойлж боловсруулах, олон нийтийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлж, зах зээлд оролцох сонирхлыг нэмэгдүүлэх гэсэн гурван чиглэлээр хэрэгжиж байгаа билээ.

Энэ төслийн хамтарсан удирдах хороо (JCC)-ны 2019 оны анхдугаар хурал болж, 2019 онд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, 2020 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.

ЭХ СУРВАЛЖ: FRC.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж