Агаарын бохирдол нэмэгдсэн тул аж ахуйн нэгжүүдийг шалгана | News.MN

Агаарын бохирдол нэмэгдсэн тул аж ахуйн нэгжүүдийг шалгана

Агаарын бохирдол нэмэгдсэн тул аж ахуйн нэгжүүдийг шалгана

Агаарын бохирдол нэмэгдсэн тул аж ахуйн нэгжүүдийг шалгана

Нийслэлийн онцгой комиссоос өнөөдөр /2019.12.9/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн шөнө Баянзүрх, Чингэлтэй дүүргээс угаартлаа гэх хоёр дуудлага ирж, долоон хүн /хоёр том хүн, таван хүүхэд/ хөнгөн хэлбэрээр хордсон байсан. Сүүлийн үед Улаанбаатар хотод агаарын бохирдол өмнөх хоногуудаас нэмэгдэж байна. Тиймээс түүхий нүүрс түлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд дахин хяналт тавихаар ажиллаж байна. Түүхий нүүрс ашиглаж буй аж ахуй нэгжүүд нь янданд утаа шүүгч тавих ёстой. Иргэдээс ирсэн мэдээллээр цахилгаанаа хэмнэх зорилгоор аж ахуйн нэгжүүд утаа шүүгчийг ажиллуулахгүй, утаа шүүгчийг нэр төдий ашиглаж байгаа зөрчлүүд илэрч байна. Тиймээс түүхий нүүрс түлж байгаа бүх аж ахуйн нэгжүүдэд шалгалт явуулж, шаардлага хүргүүлнэ. Зөрчил илэрвэл гурван сая төгрөгийн торгууль ногдуулж, шаардлагатай арга хэмжээ авна, зөрчлийг арилгах долоо хоногийн хугацаа өгнө. Хэрэв шаардлагыг биелүүлээгүй бол түүхий нүүрс ашиглах зөвшөөрлийг цуцлах шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлнэ” гэлээ.

Нийслэлд түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй 507 аж ахуйн нэгж байгаа ажээ.

Түүнчлэн агаарын бохирдол хэмжилтийн арванхоёрдугаар сарын 2-8-ныг хүртэлх мэдээллээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  азотын давхар исэл 30 хувиар өсч, PM10 хэмжээтэй тоосонцор 20 хувиар буурч, PM2.5 хэмжээтэй тоосонцор 15 хувиар буурч, угаарын болон азоны хийн агууламж өнгөрсөн жилийнхтэй адил байгаа аж.

Харин агаарын дундаж температур өнгөрсөн онд -23.2 хэм байсан бол энэ онд -14.3 хэм буюу 8.9 градусаар дулаан байна.

Улаанбаатар хотын гэр хорооллууд 1.2 сая тонн, аж ахуй нэгжүүдийг оролцуулбал зургаан сая тонн түүхий нүүрсийг ашигладаг бөгөөд өдий үед 350 мянган тонн түүхий нүүрсийг ашигласан байдаг аж. Харин одоогоор 120 мянган тонн сайжруулсан түлш ашиглаад байгаа аж.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ах 2019-12-09 150.129.142.163

Монголчууд яачихсан улс вэ…арай л юмаа. Утаанаасаа салцгаая л даа.

Avatar

Зочин 2019-12-09 202.9.46.220

Mash zuv. Sain shalgakh kheregtei.

Avatar

Зочин 2019-12-09 150.129.143.236

Бусдын буруу бусдын буруу дандаа бусдын буруу ичиж үхээч нүүрэндээ ямар шир наачихаад ингэж ярьж суудаг юм бол нүүрс бутлаад цавуудаад шахчихаар нүүрс биш болчихдог юмуу. Адилхан нүүрс л юм байна лээ шдээ

Avatar

Zochin 2019-12-09 64.119.25.166

100 ailiin delguuruud shunu mash ih tuuhii nuurs hereglej bn

Avatar

Зочин 2019-12-09 202.9.46.220

Yag tegj l bgaa.

Avatar

Малчин 2019-12-09 202.21.127.160

Маш сайн хяналт тавиач ээ, илэрхий түүхий нүүрс түлж байгаа айлууд ч албан байгууллага ч олон байна. Бас хот руу маш их түүхий нүүрс ачсан машинууд цувж байна, Багануур чиглэлээс. Үүнийг зогсоож шалгаж байгаа нь нэгээхэн ч үгүй.

Avatar

Unshigch 2019-12-09 202.21.108.94

Shalgah nnzovoo

Avatar

Зочин 2019-12-09 202.179.24.60

ГОЛЫН ХӨЛДСӨН МӨСӨН ДЭЭГҮҮР ХОТ РУУ ТҮҮХИЙ НҮҮРС ТЭЭВЭРЛЭН ИХ ХЭМЖЭЭГЭЭР ОРУУЛЖ ИРЖ БАЙГАА ШҮҮ.

Avatar

Зочин 2019-12-09 122.201.21.147

Вун 507 вэ?Нэг мөр бүгдий нь хориглож байж л үр дүнд хүрнэшдээ.Зарим нь түүхий нүүрс түлээд зари нь түлэхгүй байхаар яаж утаанаас салхав дээ

Avatar

Зочин 2019-12-09 192.82.64.248

аж ахуйн нэгжүүдээ адилхан хориглох ёстой бишүү, тэд бүр ч том зууханд, бүр ч илүү утаа үйлдвэрлээд сууж байна.

Avatar

зочин 2019-12-09 202.9.46.173

Өнгөарсөн жилээс бараг л арваад градусаар дулаан байгаа юм байна шдэ ! . Хүйтэрвэл хэцүүдхэл юм байна .

Avatar

Dolgor 2019-12-09 182.160.35.76

Aj ahuin negjiid boldod ail orhuud boldoggui ni ymar uchirtai ym. Adilhan l shuultuur taviad l tulene biz. 10 hunii amiar turshil5 hiigeed garsan ug dun ni ologtou bish l bn shii dee. Deer ni heden zuuh hun ugaartaj hordoo biz dee. AA negjuud ch gesen, saijriilsan tulsh ni sain ym bol adilhan l tuluuleechee

Avatar

Зочин 2019-12-09 193.57.67.241

"Нийслэлд түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй 507 аж ахуйн нэгж байгаа ажээ."

Өчигдөр Хандгайт руу агаар салхинд гарахгүй бол хэцүүдээд. Гэтэл тийшээ очих, буцаж ирэх замдаа золтой л машиндаа угаартсангүй. Чингэлтэй дүүрэг бол бохирын хөндий болсон байна. Түүхий нүүрс хориглосон гээд байсан яасан бэ? Энэ олон хуучин машины тоогоо цөөрүүлж, автозасварын газруудаа хааж, түүхий нүүрс түлдэг аж ахуйн нэгжүүдээс салцгаая.

Avatar

Зочин 2019-12-09 124.158.95.187

Энэ нь тэрний буруу энэий зөв, тэд чадаж байна, чадахгүй байна гэх асуудал биш тул асуудалд маш бодитой хандаарай. Энэ бол эрүүл мэнд, амь насны асуудал шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж