БНХАУ-ын Аннин хотноо энэ сарын 7-8-ны /2019.12.07-08/ өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын сагсан бөмбөгийн B-One лигт Монгол Улсын баг оролцон мөнгөн медалийн эзэд боллоо. Монгол Улсын багийн хувьд эхний тоглолтондоо БНХАУ-ын багийг, дараагийн тоглолтондоо Японы багийг хожин , шигшээ тоглолтонд БНХАУ-ын багтай ширүүн өрсөлдөөн үзүүлсний эцэст харамсалтай хожигдол хүлээн мөнгөн медаль, 30 гаруй сая төгрөгийн шагналын эзэд боллоо. Тус тэмцээнд долоон орны найман баг оролцсон бөгөөд шууд хасагдах журмаар тэмцээн явагджээ.
Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд:
- О. Энхбаатар
- Т. Санчир
- Э. Дорж-Арилд
- Ц. Отгонжаргал
- С. Эрдэнэдалай
- Б. Дархантөгс
- Б. Батзолбоо
- А. Гансүх
- О. Доржзовд
- М. Өлзий-Орших
- Х. Мөнхтөр
- Маркус Хэйммондс нар багийн бүрэлдэхүүнд багтжээ.
Маркус Хэйммондс-ын хувьд тус тэмцээний дүрмэнд баг болгонд нэг гадаад тоглогч тоглуулахыг зөвшөөрч байгаа учир энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд багтжээ.
Багийн дасгалжуулагчаар:
- Ш. Азжаргал
- А. Алтан-Очир нар ажилсан байна.
Холбоотой мэдээ