Эрдэнэт хотын такси үйлчилгээ эрхлэгчдийн консерциум байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.12.09-нд нийтлэгдсэн

Эрдэнэт хотын такси үйлчилгээ эрхлэгчдийн консерциум байгуулагдлаа

Эрдэнэт хотын такси үйлчилгээ эрхлэгчдийн консерциум байгуулагдлаа

Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн GPS-д суурилсан төлбөр тооцооны ухаалаг систем бүхий такси дуудлагын “UBCab” аппликейшныг хөгжүүлэн амжилттай нэвтрүүлж байгаа ЮБИКАБ ХХК үйл ажиллагаа өргөжүүлэн Үндэсний аппликэйшн болох зорилтын хүрээнд орон нутагт хоёр дахь салбараа байгууллаа.

Өмнө нь өнгөрсөн 10 дугаар сард Дорнод аймагт Чойбалсан хотод салбараа амжилттай байгуулсан бол одоо Эрдэнэт хотод албан ёсоор төлөөлөгчийн газраа байгууллаа. Эрдэнэт хотод салбар байгуулагдаж байгаатай холбогдуулан орон нутгийн такси үйлчилгээ эрхлэгч ББ-ОД ХХК, Тод ОД ХХК, Автомастер ХХК компаниудтай консерциум байгуулан хамтран ажиллахаар гэрээ байгууллаа. 12 дугаар сарын 12 ны өдөр буюу Эрдэнэт хотын ойн өдөр албан ёсоор үйлчилгээгээ эхлүүлэхээр тогтжээ. Эрдэнэт хотын иргэд ухаалаг такси дуудлагын үйлчилгээг хүлээлт маш өндөр байна гэж ЮБИКАБ ХХК гүйцэтгэх захирал мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж