Путин, Зеленский нар өнөөдөр анх удаа уулзана | News.MN

Путин, Зеленский нар өнөөдөр анх удаа уулзана

Путин, Зеленский нар өнөөдөр анх удаа уулзана

Путин, Зеленский нар өнөөдөр анх удаа уулзана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар өнөөдөр /2019.12.09/ анх удаа нүүр тулан уулзах гэж байна. Тэд Францын нийслэл Парис хотын Элисейн ордонд уулзах бөгөөд тэдний уулзалтыг Франц, Германы удирдагч нар зуучилж байгаа юм.

Орос, Украины удирдагчид хамгийн сүүлд 2016 онд уулзаж байжээ. Урлагийн тайзнаас улстөрч болсон түүний хувьд хамгийн анхны том уулзалт, яриа хэлэлцээ болох гэж байгааг дэлхийн хэвлэлүүд онцолж байна.

Украины нийслэл Киев хотноо өчигдөр /2019.12.08/ хэдэн мянган иргэн жагсаж, уулзалтын үеэр буулт хийлгүй, эх орныхоо эрх ашгийг хамгаалахыг Зеленскийгээс шаардсан байна. Ерөнхийдөө украинчууд шинэхэн Ерөнхийлөгчийнхөө туршлагад эргэлзэж, Путины арга мэхэнд орж магадгүй гэсэн түгшүүртэй байгаа нь харагдаж байгаа юм.

Зеленский өнгөрсөн долоо хоногт гүйлтийн зам дээр дасгал хийж байхдаа ард түмэндээ хандаж мэдэгдэл хийхдээ  “Путин, Зеленский нарын хооронд ярих юм юу байгаа гэж үү хэмээн хүмүүс ярьдаг. Гэвч ярилцахгүйгээрямар ч асуудал шийдэгдэхгүй. Яг л энэ гүйлтийн зам дээр эрч хүчээ шавхаад ганц алхам урагшлахгүй байгаатай адил шүү дээ” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: GUARDIAN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бат. 2019-12-09 202.9.46.48

Оросууд эзэлсэн нутаг дэвсгэрээ Украинчуудад буцааж өгөөд л асуудал шийдэгдэнэ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж