Өнгөнүүд хүний зан ааш, мэдрэмжинд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хуучирсан мэдээ: 2015.09.29-нд нийтлэгдсэн

Өнгөнүүд хүний зан ааш, мэдрэмжинд хэрхэн нөлөөлдөг вэ?

Өнгөний сэтгэлзүй

Та шар өрөөнд орж ирэхээр түгшсэн мэт мэдрэмж төрдөг үү? Хөх өнгө таныг илүү тайван амарсан мэт болгодог уу? Уран бүтээлчид болон интерьер дизайнерууд өнгөний эффектүүд хүний зан ааш, мэдрэмж болон сэтгэл хөдлөлд хэрхэн нөлөөлдгийг маш сайн ойлгодог, мэддэг. Мөн хүчтэй харилцааны зэвсэг, дохио өгөх, зан аашинд нөлөөлөх, сэтгэлзүйн хариу үйлдэл үзүүлэхэд нөлөөлөх гэх мэт олон зүйлсэд ашиглагддаг. Зарим тодорхой өнгөнүүд цусны даралтыг нэмэгдүүлж, бодисын солилцоог нэмэгдүүлж, нүдний хараанд ч нөлөөлдөг аж.

Мэдээж хэрэг өнгөний тухай таны мэдрэмж таны хувийн онцлогоос шалтгаалах ба таны өөрийн туршлага эсвэл соёлоос хамаараад өөр өөр байдаг. Жишээ нь цагаан өнгө Барууны орнуудад цэвэр ариун байдал, гэнэн цайлган байдлыг илтгэдэг бол Зүүний олон орнуудад өглөөний бэлгэ тэмдэгээр ашиглагддаг.

Өнгөнүүд бидний амьдралд яагаад ийм хүчтэй нөлөө үзүүлдэг вэ? Ямар эффектүүд бидний бие махбод болон оюун санаанд байдаг вэ? Харин одоо үргэлжлүүлэн өнгөний тухай түүх, тэдгээрийн эффектүүдийг хэрхэн ашигладаг талаар, сүүлийн үеийн зарим судалгааны талаар дурдая.

Өнгө гэж юу вэ?

1666 онд Английн эрдэмтэн Сир Исаак Ньютон цав цагаан өнгийн гэрлийг призмээр нэвтрүүлэхэд бидэнд харагдаж болох бүхий л өнгөнүүдэд хуваагдан задардаг болохыг нээсэн билээ. Түүнчлэн Ньютон өнгө тус бүр ганцхан долгионы уртаас бүрддэг бөгөөд тэдгээр нь өөр бусад өнгөнүүдэд хуваагддаггүй болохыг нээсэн байдаг.

Цаашилбал, туршлагын үр дүнгээр уг гэрэл нь бусад өнгүүдээс бүрдсэн болохыг баталсан байдаг. Жишээ нь улаан гэрэл нь улбар шар өнгийг бий болгодог шар өнгөтэй холилдсон байдаг. Шар, нил ягаан гэх мэт зарим өнгөнүүд нэг нэгнийхээ өнгийг дардаг бөгөөд үр дүнд нь цагаан өнгө гардаг байна.

Өнгөний сэтгэлзүйӨнгөний сэтгэлзүйд үзүүлэх нөлөө

Өнгөний мэдрэмж бага зэрэг субъектив байдаг бөгөөд зарим өнгөний эффектүүд олон талын утгыг илэрхийлдэг байна. Улаан хүрээний өнгөнүүд нь илүү дулаан мэдрэмж төрүүлдэг бөгөөд үүнд шар, улбар шар өнгөнүүд багтдаг. Эдгээр дулаан өнгөнүүд дулаан, тааламжтай мэдрэмжээс эхлээд ууртай эсвэл зэвүүцэл төрөх хүртэл мэдрэмжүүдийг төрүүлдэг байна.

Хөх хүрээний өнгөнүүд хүйтэн өнгөнд тооцогддог бөгөөд хөх, нил ягаан, ногоон гэсэн өнгөнүүдийг багтаадаг. Эдгээр өнгөнүүд ихэнхдээ тайван боловч уйтгар гуниг эсвэл хайхрамжгүй байдлыг ч бас санагдуулдаг.

Өнгөний сэтгэлзүйг эмчилгээнд ашиглах нь

Египт, Хятад гэх мэт эртний соёлд өнгөний эмчилгээ буюу өнгийг ашиглан эмчилгээ хийдэг арга байжээ. Өнгөөр эмчлэх эмчилгээ нь зарим тохиолдолд гэрлийн эмчилгээ гэж нэрлэгддэг бөгөөд цогц байдлаар эсвэл альтернатив байдлаар эмчилгээнд ашиглаж байна.

Энэ эмчилгээнд:

  • Улаан өнгийг бие махбод болон оюун санааг идэвхижүүлэх, цусны эргэлтийг нэмэгдүүлэхэд ашигладаг байсан.

  • Шар өнгийг мэдрэлийн системийг идэвхижүүлэх, бие махбодийг цэвэршүүлэхэд ашигладаг байжээ.

  • Улбар шар өнгийг уушгийг эмчилж, энергийн түвшнүүдийг сайжруулахад ашигладаг байсан байна.

  • Хөх өнгийг өвчин намдаах үйлчилгээтэй хэмээн итгэдэг байжээ.

  • Индиго өнгийг арьсны өвчнүүдийг хөнгөвчлөхөд ашигладаг байсан байна.

Ихэнх сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар тодорхой өнгөний бүлэг бүхий өнгөний эмчилгээг судалж үзсэн байдаг бөгөөд өнгөний эффектүүд эмчилгээнд нөлөө үзүүлдэг болохыг баталсан байдаг. Түүнчлэн янз бүрийн өнгөнүүд улс орны соёл бүрт өөр өөр утга илэрхийлдэг байна. Судалгаагаар ихэнх тохиолдолд өнгөний эффектний зан аашинд үзүүлэх нөлөө түр зуурынх байдаг болохыг баталсан байдаг. Хөх өнгөтэй өрөөнд ороход амар тайван мэт төрөх боловч хэсэг хугацааны дараа тэр нөлөө алга болдог.

Мөн судалгаагаар зарим тодорхой өнгөнүүд ажлын гүйцэтгэлд бас нөлөө үзүүлдэг болохыг харуулсан байна. Шалгалтын өмнө оюутнуудад улаан өнгийг хэсэг хугацаанд ашигласан бөгөөд үр дүнд нь тестийн гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлсэн байдаг. Мөн сүүлийн үеийн судалгаагаар судлаачид улаан өнгө хүмүүс хоорондын харилцааг хурдасгаж, хүчтэй болгох нөлөө үзүүлдэг бөгөөд спортын үйл ажиллагаануудад илүү үр дүнтэй болохыг нээсэн байна.

Эх сурвалж: biznetwork.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж