Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсч буйг эрх баригчид гадна, дотнын хурал, цуглааны үеэр бахархалтайгаар ярих болжээ. Тоон мэдээллээс харахад, 2016 онд 1.3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг өнөөдөр 7.1 хувьтай байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн ч 31.8 их наяд төгрөг буюу 7.3 хувийн өсөлттэй байгаа ажээ.
График №1
Эдийн засгийн өсөлт нь иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах үндсэн нөхцөл болох учиртай. Харамсалтай нь, энэ өсөлтийг бид үр дүнтэй ашиглаж чадахгүй байгаа бололтой. Тодруулбал, өнгөрсөн гурван жилийн хугацаанд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсч, төгрөгийн ам.доллартай харилцах ханш буурч энэ хэрээр иргэдийн худалдан авах чадвар жил ирэх тусам буурсаар иржээ.
Тухайлбал, 2016 онд 1.3 хувьтай байсан инфляц 2017 онд 6.4 хувь, 2018 онд 8.1 хувь, харин өнөөдрийн байдлаар 9 хувьд хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээлж байна.
2017-2018 онд инфляц ингэж огцом өсөх болсон шалтгаан нь хатуу түлш /хэрэглээний нүүрс, мод/, шатахуун болон махны үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Хатуу түлшийн хувьд 20 хувиар өссөн дүнг 2018 онд Монголбанк зарласан.
График №2
Статистик үзүүлэлтээс харахад, 2013-2016 он хүртэл Ардчилсан намыг Засгийн эрх барьж байх хугацаанд махны үнэ дээд төвшиндөө нэг кг нь 9733 төгрөгт хүрсэн бол 2016-2019 он буюу МАН-ыг Засгийн эрх барьсан энэ хугацаанд статистикт махны үнэ 14 мянгад хүрсэн гэж байгаа ч өнгөрсөн зургадугаар сард үхрийн цул мах 1 кг нь 16 мянга 500 төгрөгт хүрсэн. Харин АИ-92 шатахууны үнэ 2013-2016 онд 1500-1600 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол 2019 онд 1980 төгрөг болж өсчээ.
Харин ам.долларын ханш 2013 онд 1660 төгрөгтэй тэнцэж байсан бол 2019 онд ам.доллар 2721.72 төгрөгтэй тэнцэж байна.
Үүнээс гадна, дарга нарын бахархалтайгаар ярьж буй эдийн засгийн өсөлт гадаад орчинд ч ажиглагдсангүй. Учир нь, саяхан олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага болох FATF Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулсан. Мөн дэлхийн өрсөлдөх чадварын судалгаагаар Монгол Улс өрсөлдөх чадвар болон ур чадвар, авьяасыг үнэлж буйгаараа үймээн самуунтай байгаа Венесуэл улстай хамтдаа сүүл мушгисан.
Дашрамд мэдээллэхэд, ур чадвар, авьяастай иргэдээ үнэлж буйгаараа Монгол Улс Венесуэлийн доор бичигдсэн билээ.
irgen 2019-12-09 66.181.161.67
МАН засагласан он жилүүдэд авилга цэцэглэж, төрийн албан үнэгүйдэж, төрлийн албан болсоор, доллар-юан өсөн цэцэглэж, юмны үнэ тэнгэр тийш дүүлдэг. Бид бодитой зүйлд итгэдэг Одоо биеэрээ үзэж мэдэрч байна . Яалтай билээ
Иргэн 2019-12-09 202.131.253.66
Махны үнийг унагаалаа, малчдын амьдрал хэцүү байна Улааныг огцруулна гээд л АН-ын Пүрэвдорж саяхан орилоод байгаагүй юу аан
Oleksiy 2019-12-09 164.114.205.240
Great work, keep it coming!
Зочин 2019-12-09 202.131.231.86
Хүрэлбаатар гэдэг сайд болсон хүн чинь цагтаа бензиний үнэ өндөр байна манайх буулгах ёстой гээд АН-тай хэрэлдээд үхэх гээд байсан биздээ одоо тэгээд өөрөө юу хийгээд байгаа юм бэ тэр хэлсэн яриснаа биелүүлээд харуулаач
Зочин 2019-12-09 202.9.40.52
МАН дандаа хорлодог шүү
Зочин 2019-12-09 202.9.40.52
МАН дандаа хорлодог
Огцор 2019-12-09 192.82.72.216
nam heregtee uy
Зочин 2019-12-09 64.119.18.38
Энэ нам бутэхгуй шуу дээ дарга хурэлсэхээс ард тумэн xaдагламж банкны 14.0 тэр бум тог авах асуух эрхтэй шуу бух юмны унэ нэмэгдсэн шуу дээ 2020 онд ард тумэн дунгээ тавих естой шуу дээ
Siurenjav 2019-12-09 185.220.101.45
У.Хүрэлсүхээ Та өөрийн 1 тэрбум 700 сая төгрөгний хадгаламжаа хэрхэн баялаг бүтээж, ажилтан удирдаж, татвар төлж олсон туршлага тайлангаа ард түмэн бидэндээ тайлбарлах цаг ирсэн. Ирээдүйн залуус бид сайдын ИВЭЭЛ дор сонсмоор байна. Нөгөө Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэг ч үүнтэй бас хамаатай байх.
jagaa 2019-12-09 66.181.161.13
Өмнөх 2012-2016 онуудад мөнг хэвлэж тараагаагүй бол ийм юм болохгүй байсан. дээр нь одоо засаг үнийн өсөлтөд хиймэлээр оролцох хэрэггүй.
Зочин 2019-12-09 103.68.107.22
2020 ond dung chini tavinaa ta nart muusain JDV-chin, 60 terbumchin, huchingiin heregten, luivarchin hulgaichuud…. Odoo genet shudarga tsarailsan novshnuud. Gudamjind chini garganaaa ta nariig !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин 2019-12-09 202.170.68.162
МАН эдийн засгийг а л д а г!!!
Зочин 2019-12-09 202.131.230.50
Мэдээж шүү дээ. МА/х/Ны машин Монголыг сүйрүүлэхийн төлөө өдөр, шөнөгүй хичээсээр………………..
иргэн 2019-12-09 64.119.18.161
үнэ тогтврожуулахаас бүх юм болсон. бас ипотек
Баагий 2019-12-09 202.179.25.3
Маш ойлгомжтой гоё график байна. Илүү урт хугацаагаар харах юмсан
Зочин 2019-12-09 43.242.242.59
Намын болон улстөрчдийн гар хөл, алиа салбадай болсон сэтгүүлч нэртэй оронцог нөхдийг яая даа байз
Зочин 2019-12-09 43.242.242.59
АН засаг барьж байх үед долларын ханш тэнгэрт гарч, авилга хээл хахууль газар авдаг. Мөн олон хүнийг намын харьяаллаар ажлаас нь чөлөөлдөг, халдаг. ЖДҮ сангаас мөнгө зээлж аваад буцаагаад төлөх нь юуных нь буруу байдаг юм. Уг сангаас мөнгө зээлсэн хүмүүс АН-ын нөхөд шиг бүгдээрээ мөнгөтэй болчихсон биш. Зээл авах нь гэмт хэрэг бишээ. Үүн дээр АН-хан улс төржүүлж иргэдийн тархийг угаахаа болиоч ээ
Зочин 2019-12-09 202.9.40.1
АН-ыхан Эрдэнэтийн 49: ийг авахгэж улсын бүх валютыг гадагш гаргаж 2016 оны зун долларын ханш 2 дахин өсжээ.
зочин 2019-12-09 202.9.46.173
Шаагаарай …. Засаг 100 % буцааж авлаа гээ биздээ … буцаад буучихгүй яасын …. яагаад улам өсөөд байгаан ?
Иргэн 2019-12-09 192.82.78.249
ЖДҮчидийн Засгийн газар ингэж л ажиллаж байна даа Удахгүй МАН-д ард түмэн дүнгээ тавьж гудамжинд гаргах буй заа
зочин 2019-12-09 124.158.126.50
үнэ тогтворжуулах хөтөлбөр нөгөө алдартай бондуудын талаар юм бичээч Э. УРАНЦЭЦЭГ ээ
зочин 2019-12-09 103.229.123.43
бондын огоожоор аймгууд хар замтай холбогдсон амгалан дулааны станц баригдсан гэр хороололын барилгажуулалт, цементийн уйлдвэр, хотын бух уулзваруудыг цэгцэлсэн автобус парк шинэчлэлт, МАНын Чалкогоос тавьсан 400 сая долларын орийг дарсан шинэ нисэх буудал барьсан, ЖДУг жинхэнэ утгаар нь хэрэгжуулсэн, унэ тогтворжуулах хотолбор, хотын бух шугамнуудыг шинэчэлсэн. МАН улдсэн 30 тэрбумаас 26 тэрбум долларыг юунд зарцуулснаа тайлбарлаад ог