“Тhe Hu” хамтлагийн дуун дээр метронд бүжиглэсэн монгол залуу | News.MN

“Тhe Hu” хамтлагийн дуун дээр метронд бүжиглэсэн монгол залуу

“Тhe Hu” хамтлагийн дуун дээр метронд бүжиглэсэн монгол залуу

“Тhe Hu” хамтлагийн дуун дээр метронд бүжиглэсэн монгол залуу

Цагдаагийн Сүлд чуулгын бүжиг дэглээч, Соёлын тэргүүний ажилтан Ё.Дамчаабадгар дэлхийг тойрон бий биелгээ хийхээр шийджээ. Ардын язгуур урлаг болох бие биелгээг орчин үеийн урлагтай хослуулсан тэрбээр дэлхий дахинаа сурталчлан түгээн дэлгэрүүлэхээр шийдэж, өөрийн бичлэгийг цахим сүлжээнд байршуулж эхэлжээ. Ингээд эх орондоо ирээд удаагүй байгаа түүнтэй бэлтгэлийнх нь үеэр ярилцсанаа хүргэе.


-Энэ өдрийн мэнд хүргэе. Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ёндонгийн Дамчаабадгар гэдэг. Одоо 24 настай. Би эх орондоо ирээд тав хонож байна. Цагдаагийн “Сүлд” чуулгад бүжиг дэглээч, бүжгийн багшаар ажилладаг. Цагдаагийн дэслэгч цолтой.

-БНСУ-д ямар сургуульд хэр хугацаанд суралцсан тухайгаа яриач?        

-Миний бие БНСУ-ын Сөүл хотноо “Trust” бүжгийн компанийн модерн бүжгийн сургалтад суралцаад ирлээ. Би 2017 онд Соёл, урлагийн их сургуулиа төгсч, БНСУ-д бүжгийн компанид ажиллаж байсан. Тэгээд 2018 оны хоёрдугаар сараас цагдаагийн “Сүлд” чуулгад бүжигчнээр ажиллаж байгаад бүжиг дэглээч болсон.

-Хүүхэд насныхаа тухай ярихгүй юу. Бүжгийн урлагтай хэр ойрхон өсөв?

-Миний хүүхэд нас Баянхонгор аймгийн Баянцагаан суманд өнгөрсөн. Зургаан наснаасаа бүжиглэж эхэлсэн. Тэгээд 2007 оноос аймгийнхаа Хөгжимт драмын театрын бүжгийн багш, уран сайхны удирдаач, гавьяат жүжигчин Ц.Алтанцэцэг багшийнхаа удирдлага дор монгол бүжгийн урлагт анх хөл тавьсан. Анх монгол бүжгээр суралцсан хэдий ч багш маань шавь нараа олон төрлийн бүжгээр бэлтгэдэг байсан.

-Гэр бүлд нь урлагийн хүн бий юу?

-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Аав маань сумын заан цолтой бөх хүн бий. Ээж маань номын санч мэргэжилтэй.

-“Дэлхийг тойрсон биелгээ” төслөө эхлүүлэх болсон тухайгаа яриач?

-Би оюутан байхаасаа л дэлхийг тойрон аялж, монгол ардын бие биелгээгээ биелэх юмсан гэж хүсч мөрөөддөг байсан. Тэгээд яг яаж эхлүүлэхээ мэдэхгүй байж байгаад 2018 оны гуравдугаар сард ХБНГУ-д зохион байгуулсан олон улсын комтемпорари бүжгийн дэглээч, гоцлол бүжигчдийн 23 дахь удаагийн уралдаанд шилдэг 17 бүжиг дэглээчийн нэг болж, Монгол Улсаас анх удаа оролцсон.

Тэр уралдааны үеэр анх энэ төслийнхөө санааг олж, бичлэгээ хийж эхэлсэн. Тэр үед мэргэжлийн камергүй байсан учраас “GoРro” камераараа бичлэг хийсэн. Харамсалтай нь өөрийнхөө алдаанаас болж, санаандгүй байдлаар бичлэгээ устгачихсан.

Тэгээд 2019 онд БНСУ-д суралцаж байхдаа энэ санаагаа дахин хэрэгжүүлж, ямар ч л байсан олон жил бодож явсан мөрөөдлөө биелүүлэх үүднээс бичлэг хийсэн юм.

-Яагаад төслөө “Дэлхийг тойрсон биелгээ” гэж нэрлэх болов?

-Төслөө дэлхийг тойрсон гэж өнгөрсөн цаг дээр нэрлэх болсон бэ гэж үү. Би энэ төслөө олон жил бодож, хэрэгжүүлэхээр сэтгэл дотроо мөрөөдсөн болохоор ирээдүй цагийг зөгнөж ингэж нэрлэсэн. Зарим хүмүүс надаас “Одоогоор дэлхийн хэдэн орноор явсан бэ” гэж асууж байсан. Миний хувьд эх орноосоо эхлээд л дэлхийн олон оронд очихыг хүсдэг. Ямар ч байсан төслөө БНСУ-д амжилттай эхлүүллээ. Үргэлжлүүлэн Монголынхоо үзэсгэлэнт сайхан газруудаар явж, биелгээгээ биелэх болно.

-БНСУ-д метронд бие биелгээ хийсэн байсан. Хүмүүс хэрхэн хүлээн авсан бэ. Их гайхсан уу?

-Анх удаа метронд бүжиглэж байгаа учраас хүмүүсээс санаа зовно л доо. Хамаагүй хөл, гараа хөдөлгөж, хүмүүст төвөг удах болов уу гэж бодож байсан. Гэхдээ зорилго маань ардын урлагаа сурталчлан таниулах шүү дээ. Миний хувьд метроны хүн багатай хэсэгт бүжиглэсэн. Тэнд байгаа хүмүүс гайхаж, дургүйцэх байх гэсэн чинь харин ч эсрэгээрээ алга ташиж, бичлэг хийгээд гоё хүлээж авсан. Зарим нь монгол хүн гэдгийг маань мэдэж байсан.

Бичлэг хийхэд хоёр найз маань тусалсан. Эхлээд шууд бүжиглэхгүйгээр хэсэг зогсч, орчноо ажиглаж байгаад бүжиглэсэн. Би биелгээгээ дэлхийд гарч ирж буй Монголынхоо “The Hu” хамтлагийнхаа дуун дээр бүжиглэсэн болохоор их сонирхолтой санагдсан байх. Рок дуун дээр биелгээ хийнэ гэдэг бол маш сонирхолтой хэлбэр. Миний хувьд контемпорари урлагийг ардын бие биелгээтэй хослуулснаараа онцлог.

Зарим хүмүүс үндэсний дээлээ өмсөхгүй яасан юм бэ, гараа арай олон савчаад байна гэж хэлсэн. Яг нарийвчлаад харвал бие биелгээний суудал, мөр нь байна. Цацал гар, мөргөл нь байна. Тэр үндсэн хөдөлгөөнийг нь би жаахан чөлөөт хэлбэрт оруулж, орчин үеийн урлагтай хослуулан биелдэг гэсэн үг.

-Биелгээ хийх дараагийн улсаа төлөвлөчихсөн үү?

-Би ойрын хугацаандаа БНХАУ-руу болон ОХУ-руу явж, биелэх төлөвлөгөөтэй байгаа. Учир нь ирж, очиход бага хугацаа шаардана. Манай чуулга шинэ он гараад шинэхэн уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа. Тоглолтын бэлтгэлийн үеэр ийш тийшээ олон хоногоор явах боломжгүй. Тийм учраас хөрш орнууддаа очиж, биелгээгээ биелэх бодолтой байна. Гэхдээ төслөө үргэлжлүүлэн биелгээгээ эх орныхоо үзэсгэлэнт газруудаар болон Улаанбаатар хотдоо биелэхээр төлөвлөсөн.

-Өмнө нь БНСУ-н Сөүл хотноо зохиогдсон “Seoul 2017” олон улсын гоцлол бүжигчдийн уралдаанд ардын бүжгийн төрлөөр оролцож, тэргүүн байр эзэлсэн гэж дуулсан. Бүжгийн урлагаар гаргаж байсан амжилтууд гэвэл?

-БНСУ-д 2017 онд зохион байгуулагдсан тэр тэмцээнд мэргэжлийн бүжигчид оролцдог өндөр зэрэглэлийн тэмцээн гэдгээрээ онцлог. Энд манай улсын Үндэсний урлагийн их театрын мундаг бүжигчид гоцлол бүжгийн төрлөөр өрсөлддөг. Миний хувьд 2017 онд бүжиг дэглээч, найруулагч Соёлын тэргүүний ажилтан М.Мөнгөнцэцэг багшийнхаа дэглэж өгсөн “Их хөлгөн” морин хуурын үүсэл гарлын талаарх бүжгээрээ оролцож, тэргүүн байр эзэлж байсан. Энэ тэмцээн миний тав дахь олон улсын тэмцээн. Энэ жилийн долдугаар сард БНСУ-ын Бусан хотноо зохион байгуулсан олон улсын гоцлол бүжигчдийн хоёрдугаар уралдаанд гавьяат жүжигчин, бүжиг дэглээч Д.Энхгэрэл багшийнхаа “Савдаг” бүжгээр оролцож, дэд байрын шагнал хүртсэн. Энэ нь миний олон улсын долоо дахь тэмцээн байсан.

-Нийгмээ дагаад залуус орчин үеийн бүжгийн төрлөөр ихэвчлэн хичээллэх болжээ. Харин таны хувьд ардын урлагаараа тууштай хичээллэж, орчин үеийн урлагтай хослуулж явна. Энэ нь уран бүтээлчийн арга барил гэж ойлгож болох уу?

-Уран бүтээлчдийн хувьд үзэгчид юу хүсч байна тэрийг л сонгон олонд хүргэдэг. Би 2017 онд Соёл урлагийн их сургуулийг бүжиг дэглээч мэргэжлээр төгссөн гэдгээ хэлсэн. Бүжиг дэглээч хүн өөрийн гэсэн арга барилтай байх ёстой шүү дээ. Тэр утгаараа би рок биелгээг хөгжүүлж, контемпорари урлагийг биелгээтэйгээ холбож өгдөг юм. Орчин үеийн урлагт ардын урлагаа шигтгэж өгснөөр дэлхий дахинаа бие биелгээгээ сурталчлан таниулах боломжтой гэж боддог.

-Бүжгийн урлагийн сайхан нь юу вэ?

-Бүжгийн урлагаар хичээллэснээр хамгийн түрүүнд хүн гоо сайхны мэдрэмжтэй болдог. Хоёрдугаарт хүний бие эрүүл байна. Гадуур маш их бүжгийн сургалтын төвүүд үйл ажиллагаагаа явуулж, хүүхдүүдийг хооронд нь өрсөлдүүлдэг. Энэ нь маш буруу юм. Урлаг тэр чигээрээ маш том хүмүүжлийг олгодог. Тухайн хүнийг зөв хүмүүжүүлж, нийгэмд сэхээтэн хүнийг бий болгохын төлөө урлаг оршин тогтнож байгаа болохоос мөнгө олох хэрэгсэл огтоос биш. Хэрвээ мөнгөний төлөө бүжгийн урлагаар хичээллэж байгаа бол тэр урлаг биш болно

-Ирээдүйн зорилго мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу? 

-Дэлхийг тойрсон биелгээ төслөөрөө дэлхийг тойрон биелэх зорилготой. Энэ мөрөөдөл маань өнөө маргааш биелэхгүй. Цаг хугацаа маш их шаардана. Энэ төслийнхөө хүрээнд өөрийн төлөвлөсөн дэлхийн орнуудаараа явахыг хүсч байна. Мөн бүжгийн урлагаараа дамжуулан хойч үедээ зөв хүмүүжлийг олгохыг хүсч байна.

 Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
410
ЗөвЗөв
70
ГайхмаарГайхмаар
30
ХөөрхөнХөөрхөн
27
ТэнэглэлТэнэглэл
16
БурууБуруу
14
ХахаХаха
13
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

113 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энгийн үзэгч 2019-12-11 202.9.40.37

Хүмүүс үнэнийг бичжээ. Гэхдээ бүү шантарч орхиорой. Монгол хувцсаа дээдсийн гоёлд захиалж хийлгээрэй, бүжгэндээ тааруулж өвөрмөц дээл хийлгэ. Хөдөлгөөн чинь дууны дахилт шиг олон давталттай санагдлаа, үзээд сэтгэл огшсонгүй,өөрөөр хэлбэл сэтгэлд нөлөөлөхөөр бүжиглэсэнгүй. Мэргэжлийн хувьд чадварлаг сайн бүжигчин байх л даа. Чи өөрөө дотоод сэтгэлдээ Монголоороо бахархаж омогшиж бүжиглэсэнгүй. Бүжиг үзээд сэтгэл сэртхийж олон удаа огшиж байсан. Амжилт хүсье, илүү их хөдөлмөрлөөрэй,сайн багш ол

Avatar

Зочин 2019-12-11 103.80.210.107

ix sonirholtoi sanagdlaa

Avatar

Зочин 2019-12-11 66.181.176.190

ХҮ хамтлаг нэрд гарсан нь энэ залуугийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд түлхэц болжээ.Хувцас нь контемпрори урлаг гэсэн утгаараа зохисон байна.Зоригтой,тэмүүлэлтэй залууд амжилт хүс ье.

Avatar

Зочин 2019-12-11 202.126.88.163

Bie bielgee chine ugaasaa iimerhuu hudulguuntei ingej l bujiglej bga haragddag shde. Zorigiig hiimori dagadagiin. Amjilt husie. Mundag zuw zaluu bn.

Avatar

Зочин 2019-12-11 202.126.89.57

Хоригдлийн хувцас өмссөн со залуу л байна

Avatar

Зочин 2019-12-11 202.126.88.55

Зоригтой хөдөлмөрч мөн том амбицитай залуу байна. Залуу хүн хийгээд алдаад оноод үзэж л байх хэрэгтэй мундаг!!! Гэхдээ хувцаслалт дуулалт нь бүжгийнх нь гол тодруулгыг дараад байх шиг байна. Үүн дээрээ анхаарч цаашдаа илүү их эрэл хайгуул бэлтгэл хийх хэрэгтэй болов уу?! Бас метронд байгаа гудамжаар яваа хүмүүсийн анхаарал хэр төвлөрч сонирхож буй нь царайнаас нь үйл хөдлөлөөс нь илэрхийэгдэж буй бодов уу… юутай ч эхэож байна зүтгэж байна сэтгэж байна. Амжилт урагшаа дайраарай 😉

Avatar

Зочин 2019-12-11 66.181.191.69

Таалагдлаа.Их гоё бүжиглэж байна.Монголын маань авьяаслаг залуус улам олон болох болтугай.Үг бол янзтай бий биелэгээ нь цоглог орчин үеийн бүжигтэй хослосноор өвөрмөц болжээ.

Avatar

Таалагдлаа 2019-12-11 103.229.120.237

Үнэхээр сайхан тѳсѳл эхлүүлжээ. Анхных учраас хүмүүс янз бүрээр хүлээж авч байгаа байх. Надад ч бас яг солонгос хүн шиг харагдаад бас биелгээ нь монгол бүжгийн хувцастай бүжиглэдэг шиг сайхан харагдахгүй байна. Гэхдээ энэ ажлыг үгүйсгээгүй шүү. Амжилт хүсье. Монгол бүжиг үнэхээр сайхан

Avatar

zochin 2019-12-11 103.212.118.154

sanaa chini saihan bolovch chi uuruu sain bujiglej surah heregtei . tegehgui bol muu bujiglej bna bujig ch bish zugeer savchaad bna shuu harin mongol bijgiig maani gutaah magad tiim uchir ehleed bujiglej suraa .

Avatar

zochin 2019-12-11 103.212.118.154

uuruu sain bujigledeg boloh heregtei alivaa urlag bol sanaa naas gadna guitsetgel ,tehnika sain baih estoi.chinii hudulguun goe bish bna aa . sain bujgiin bagshaas ushuu hicheel avah heregtei , sanaa chini saihan sanaa bna harin joohon mergejliin hemjeend bujiglej baij delhiid garah heregtei teghegui bol naad hudulguun chini mongol bujgiig maani muuhaio haragduulj bna shuu.

Avatar

Зочин 2019-12-11 202.126.88.232

Эртхэн больж vз Чамаас болж ичиж явмааргvй байна

Avatar

Bolor 2019-12-11 180.218.130.89

Mundag goyo bujigledeg hoorhon zaluu baina. Amnilt husye! Enjoy what you do as much as possible!!!

Avatar

Zorigoo 2019-12-11 83.250.237.221

Deel umsulduu. Teguul tegeel tasarlaa

Avatar

Зочин 2019-12-11 66.181.182.190

Zaluu hun gehed uneheer gaihaltai👏👏 minii huvid huvtsaslalt songoson duu bujig gd bugd taalagdlaa bayr hurgen amjilt husey! Gadniihand engiin huniih ni nudeer harhad salbaganasan l ym haragdh bhda😅 bitgi buuj uguurei💪💪

Avatar

Зочин 2019-12-11 66.181.179.213

4 жилийн өмнө Дамчаа дүүгээрээ шавь нараа хөдөлгөөний эвсэлтэй болгох гэж бий биелгээ заалгаж байлаа. Цаг сайн барьдаг, хийх ёстой зүйлээ чимээгүйхэн яг таг хийдэг мундаг хүү байсан. Төгсөөд удаагүй ч томоохон чуулган бүжиг дэглээч болж, улс орныхоо нэрийг олон тэмцээн уралдаанд гаргаж байгаад үргэлж бахархдаг. Олны үгнээс олигтойг нь шүүрч, олиггүйг нь хаяад өөрийнхөөрөө урагшлаарай.
Хичнээн их хөлс хүч урсаж бүжиг амилдгийг мэднэ. Амжилт хүсье. Чи чадна.

Avatar

хөхөө 2019-12-11 202.126.89.106

Сайжруулсан Осоржаамаа байна

Avatar

Ц 2019-12-11 66.181.179.213

Хуцаад чи!

Avatar

Монгол хүн 2019-12-11 150.129.143.26

Өөрийн улсын өв соёл, урлагаа түгээж, дэлгэрүүлж бгаад баяр хүргэе. Хүмүүсийн бичсэнээс санаа аваад дараа дараагийн улс оронд биелэхдээ монгол хувцастайгаа бвал зүгээр санагдлаа. Тэгж байж монгол гдг нь ялгарах болов уу. Амжилт хүсэе.

Avatar

Үзэгч 2019-12-11 150.129.140.207

Энэ муу хэлээд байгаа хүмүүсийг ойлгохгүүм.гоё л бүжиглэж байна шдээ яаачаад байгаан.баатрын хувцастай биелгээ бүжээд байж байхуу сэлэм нум сум агсаад.залуу хүн алдаа оноон дээрээ суралцаад илүү дэлгэрүүлээд явна биз амжилт хүсээрэй монголчуудаа!

Avatar

Үзэгч 2019-12-11 104.34.66.209

Санааг нь, оролдлогыг нь дэмжиж бна аа. Харин стиль имиж талдаа анхаарах хэрэгтэй бна шүү дүү хүү. Шүүмжлэл хатуу ч үнэн бдаг. Мэргэжлийн талдаа ч маш их эрэлхийлэх хэрэгтэй. Үндэсний урлагийн орчин үеийн урлагтай хослуулахын тулд эрэл хайгуул, судалгаа хий. Осоржамаатай адилхан харагдаж бна гэж зарим хүн бичсэн бгааг ч анхаарах хэрэгтэй. Яагаад гэж бодож үзээрэй. Учир нь үс засалт, будалт, хувцаслалт энэ тэр Со залуусын дууриамал төрх л харагдаж бна. Тиймээс бүү яар, илүү хөдөлмөрлө, суралц.

Avatar

Бод 2019-12-11 64.119.23.58

Шал утгагүй энэ явахгүй ээ иймэрхүү стилиэр бүжиглэдэг грузи уулынханы бүжиг бол энэний дэргэд биширмээр бүжигнүүд шүү дээ…нэг л их зохимжгүй хийрхсэн улсууд болох нь дээ.Хөдөлгөөн нь нээх болхи хөгжим нь утгагүй ийм бүжгийг хэн сонирхох юм бэ ичмээр дамшиг бна даа

Avatar

12345 2019-12-11 103.57.95.116

Би үнэхээр нэг зүйл ойлгохгүй бна яагаад монголчууд ийм харанхуй бүдүүлэг болцым бэ?? Сайн яваа нэгнийхээ доош татаж байдаг болж, би яахав амьдрал үзээгүй жоохон гэдгээ мэднээ дөнгөж л их сургуульд орж бна. Гэвч би айж бас ичиж бна. Томчууд үргэлж нэгнээ дарж, худал мэдээлэлд итгэж тэрэндээ туйлшраад дараа нь би тэгж бодож бсым гээд үргэлж л өөрийн зөв болгох юм. Ийм нийгэмд байхаар бид нар ч та нартай адил болж бна. Уучлаарай энэ залуу алдаа гаргасан байж болноо гэвч та нар ч адил алдаа гаргада

Avatar

Please don’t saying bad words for people🙏 2019-12-11 202.9.46.45

Бvжгийн хөдөлгөөнийг нь шvvмжлээд байгаа хvмvvс #мэргэжлийн #бvжигчин #хvнтэй юу ярих гээд байгаа юм бэ?
Зарим vед зvгээр л чимээгvй шvvмжлэх зvйлээ дотороо vлдээчиж байлдаа!!!
Амжилт хvсье #Дамчаабадгар аа🔥
Битгий бууж өгөөрэй бас сөрөг сэтгэгдэлийг битгий уншаарай💐
#эерэгболГОЕ! цахим орчинд хэн нэгэнд муу vг шvvмжлэл бvv өгөөрэй…
Хэн нэгнийг шvvмжилдэг хvмvvс тодорхой хэмжээнд эд эсээрээ vхэж байдаг…. Сайе бод бод бод 😉

Avatar

Жаргал 2019-12-11 66.181.161.44

Хөөрхөн юм бэ, зоригтой төсөөлж, чадалтай бүжиглэж байгаа чинь сайхан бйна. Даяарчлал гээд л байаг, энэ л байх даа. Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт ерөөе.

Avatar

Зочин 2019-12-11 192.82.78.202

Стил имижиндээ анхаар. Монгол хувцасаа өмс, Монгол баатар шиг харагд. Ая бол тасархай. Гэхдээ яг үнэндээ Осоржамаа шиг харагдлаа сорри.

Avatar

S.Narantuya 2019-12-11 64.119.18.253

Zorilgotoi tvvndee vnench tuushtai hudulmurch baij ilvv ih amjilt olooroi.Alivaa saad berhsheeld bvv shantar tsag hugatsaa chuhal shalguur baidag yum.Baharhaj baina. Amjiltaa dahin dahin ahiulj manlailagch yavaarai.

Avatar

Монгол 2019-12-11 66.181.186.202

Санаачинь зөв боловч бэлтгэл хэрэгтэй байна. Бусдаас онцгой өөр имиж бүрдүүл, хувцас, үс гэх мэт гадаад байдлаараа онцлог болж хүмүүсийн анхаарлыг татах хэрэгтэй. Тэгээд бүжгийн хөдөлгөөнд онцлог элемент, ур чадвар шаардсан биелгээний заримхэсэг, тухайбал гарны уян налархай уран хөдөлгөөнийг бас оруулж болох юм. Бүгдээрээ ижил хөлгөөн хийгээд байгааг анхаараарай. Санаагаа хүмүүст хэлээд бүжиглэсэн нь дээр, тэгэхгүй бол хүмүүс мөнгө нэхэх нь гэж бодоод айж байх шиг байна шүү. За амжилт хүсье.

Avatar

Зочин 2019-12-11 202.9.40.11

Гоё бүжиглэж байна
Халх биёлгээгээ түлхүү гаргааарай
Сүүлийн үед дарагдаад байх шиг

Avatar

Зочин 2019-12-11 218.209.188.68

Hooy metrond baatrii huwtas umshuu …tanar bitgii tulshir za…manaihaas busad ulsuud naad art gedgiig chin oilgood hugjuuleed ywaa…tanar bolhoor nuguu l deelee yrial…

Avatar

Зочин 2019-12-11 66.181.161.73

mundag zaluu bn aa amjilt husii daraagiin orondoo ochihdoo mongol huwtasaa omsood bieleerei

Avatar

dalai 2019-12-11 66.181.161.27

amjilt xvsey mundag ymaa

Avatar

Kk 2019-12-11 122.201.22.204

Taalagdsangvi .. deel omsson bol goyo bx blaa

Avatar

Зочин 2019-12-11 202.131.225.197

ДУУН ДЭЭР БИШ ДУУНЫ АЯ АЙЗАМД БҮЖИГЛЭСЭН

Avatar

123 2019-12-11 66.181.169.162

WOW мундаг залуу байна. Бусдын сэтгэж бодож ч үзээгүй зүйлийг хийж бүтээж байхад бүү зэмлээчээ. Цаашдынх нь ажил болон аялалд нь амжилт хүсье.

Avatar

Зочин 2019-12-11 124.158.109.177

Уучлаарай яг үзээд тийм таатай санагдсангүй гадаад төрх нь Солонгос яг эхний хэсэг нь Хятадын настай хүмүүс хийдэг дасгал ч юм шиг үндэсний үзэл суртал байгаа бол тултал хий үгүй бол холимог юу нь мэдэгдэхгүй савчаад хэрэггүй байх

Avatar

Зочин 2019-12-11 85.115.243.51

Санаа бол зөв. Хувцаслалт дээрээ the hu шиг монгол баатар шиг харагдахаар хувцасласан бол болох байлаа. Энэн дээрээ нэг г*** нөхөр л бүжиглэж бгаа юм шиг. Тэхдээ тэр гадаадынхан биелгээ гэж ойлгохгүй шүү дээ.

Avatar

uhernuud 2019-12-11 77.111.245.69

eh orniihoo tuluu uurdiihuu tuluu huruugaa ch hudulguduggvi shuumjlehees uur hiij chadah yum mongolchuudad alga neg ch gesen hun urlagt zutgeed yavj bga ni ih yum

Avatar

Juugii 2019-12-11 202.21.108.96

Goy2 sn bn minii hogshin

Avatar

Gg 2019-12-11 192.82.72.251

Sain bn bayarlaa
Bielgeegee surtalchlarai
Tehgui bol PSY hurtel mgl bujgiin elementeer od bolood bn

Avatar

Зочин 2019-12-11 103.57.94.172

Эхлээд араас нь хараад солонгос хүн байна гэж харлаа. Сөүлийн сурталчилаад ч байгаа юм шиг. Стиль хувцаслалт таалагдсангүй. Бусдаар гоё байна.

Avatar

Зочин 2019-12-11 211.36.132.63

Us n yag so hun shig bn shd.mongol hun shog hragdah yostoibzd

Avatar

Монгол имиж бүрдүүл 2019-12-11 192.82.78.173

Стиль имиджээ сольж Монгол бол, the hu хамтлагийнх шиг. Тэхгүй бол со ч юм уу сонин төрхтэй ер Монгол сэтгэл орж ирэхгүй бнх

Avatar

London 2019-12-11 90.242.13.126

Hu giin ayan deer 1 bujigleedl od bolchij bgamu? Oilgsongui

Avatar

Зочин 2019-12-11 80.214.113.89

Goyo baina smjilt

Avatar

Нэр 2019-12-11 202.179.27.16

Од болох гэж биш……ийм санаагаар энэхүү биелгээгээ хийж байнаа гээд тайлбарлаад яриад байхад ОД болчихож байгаамуу гэхийн… унш л даа сонс л доо…

Avatar

Төмөр 2019-12-11 66.181.185.50

Бүжиглэгч залуугийн төрх байдал нь огт таалагдсангүй, к-рор шүтсэн нэг тэнэг солонгос шиг харагдаж байна, үс зүс байгаа байдал авах юм алга, эр хүний шинж, эрэмгий тэмүүлэлтэй дайчин байдал бүр алга, зүгээр баахан навсганаж байгаа харагдлаа, сэтгэл татах юм ч алга, ингэж явж байж энд тэнд зодуулах вий дээ, хүний өмнөөс ичих шиг муухай юм алга, болимоор юм.

Avatar

Зочин 2019-12-11 192.146.134.129

Iim teneg humuus bh gej. Chamaig l bodwol tom zorilgotoi yum

Avatar

Ooroo bur gachin yum bgada 2019-12-11 192.146.134.129

iim teneg bhaa bolioch oorig chini bodwol zorilgotoi, eyreg yum

Avatar

zochin 2019-12-11 121.172.182.33

Bujigleh bolgondoo ter orchind baigaa humuustee iim tusul heregjuulj baigaa gedgee heleed bujigleed baival iluu olon hund zuv hureh yum shig sanagdlaa. Mongol hun bolgon bieleed surchval goyo l bhda. Amjilt.

Avatar

zochin 2019-12-11 106.129.123.187

sanaa n bol bolj.n …gehdee uneheer gaihaltai geheer hiihgui bol …hun sonirhohgui…delhiid gej bodoj arai iluu ikh hels gargahgui bol …neg ch tiim bas goyo bish bna

Avatar

Emma 2019-12-11 192.82.76.46

hiij buteeh gej shiniig erelhiilj yawaa huuhdiig yah gej yanz bureer bichej heldeg bn a ataarhaj suraachee iluu yum bicheed bga huuhdiuded helchii ooriigoo neg har bas dugneed uzere gey doo

Avatar

Орк 2019-12-11 64.119.20.17

Осоржаамаа юм биш үү

Avatar

Ch. Baigalmaa 2019-12-11 66.181.177.130

Hi bayar hurgie! Saihan medee bna! Mongolchuud ih aviyastai bi bas bujigleh ih huseltei bujigledeg tiim hunig saihan huujiltei biyn zuv avch yavdag bolgodog bujiglej bga hun ih eruul saruul uhaantai boldog hamgiin erhem saihan bdg da! Hamgiin sain saihniig husii! Mini anhni huug Damchabadgar gedeg bj bile! Chamd hamin sain saihniig husii!

Avatar

Zochin 2019-12-11 66.181.178.209

Huwtsas bujig 2 joohon zohitsohgui bh shige

Avatar

Зочин 2019-12-11 66.181.187.15

Өөрийн дүү нартаа том замыг нээж өгч буйд баярлалаа шүүмжлэлтэй сэтгэгдлийг тоолгүй улам өөрийгөө энэ үгсээр нь хурцалж Монгол бүжиг биелгээгээ илүү олон түмэнд түгээгээрэй❤

Avatar

Зочин 2019-12-11 103.26.195.11

ажил хөдөлмөр хий балайрч байхаар хөдөөний оркуудаа гэж

Avatar

Зочин 2019-12-11 139.5.218.13

Ene bichlegee tsatshaasa umnu bagshda uzuulsen u???.
Biyelgee undesni soyl huwtsas zuusgeltei uyldaatai bhda l gadaad dotoodin juulchdin sonirhol tataj bga um. Ter gol shinj chanariig ni haschihaar zuger sawsagnad bga l haragdaj bn . Bas bujgin hudulguunuu tod haruulhi tuld iim newsger urt zuils umsuhgu bsn ni l zuger

Avatar

Зочин 2019-12-11 139.5.218.164

Ehleh ni chuhalch chuluut huvtsastai bujih ni zohimjgui hargdaj bna undesniihaa huvtsastai bsn bol iluu humuusiin nudiig tathaar bailaa daraagiin bujigt ni amjilt huseed huvtsasndaa anhaaraarai gj husie

Avatar

Зочин 2019-12-11 122.201.24.119

mongol huwtsasgvi bvjigleh n utagvi yum bno mdrel muutai hvn shig haragdaj bn bro

Avatar

Больчих оо 2019-12-11 45.51.113.91

Илүү оригинал сэтгэж чаддаггүй юу? Метроны вагонд бүжиглэж байхад нь хажууд нь сууж байгаа солонгос хүмүүс, гудамжинд бүжиглэж байхад нь хажуугаар нь зөрөх солонгосчууд нүүр нүдээ буруулаад зугтах шахам болж байгааг мэдэрдэггүй юу. Энэ нэг алиа салбадай хэзээ малгай тосоод гуйлга нэхэх бол доо гэхээс яс нь хавталзаж байгаа даа

Avatar

Ishshssh 2019-12-11 64.119.21.210

Uuu huurhiiduu bvvr neg haranhui bvdvvleg hvn demjij uramshuulj medehgvi bol duugvi baij sur. Uuruu olnii dund il tod baihaas emeej nasaaraa iim setgelgeetei uuriiguu barij darj hen yu geh bol gj bodoj ywaarai…chamaas ylgaatai ene hvn uurtuu itgeltei neelttei hvnii yu gj bodoh hamaagvi muruudliinhuu tuluu durtai ymaa hiigeed ywjiin chi uuruu bolichih…worst comment

Avatar

Зочин 2019-12-11 192.82.76.46

gutrangui uzelte yum bee🤣🤣

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2019-12-11 139.5.216.209

Энэ залуу уран бүтээлээрээ мөнгө олж чадаж байвал бахархууштай. Баяр хүргэж амжилт ерөөе. Чадахгүй зарим нэгэн атаархаж боож үхэх хэрэггүй дээ.

Avatar

Bilguun DC 2019-12-11 202.9.46.167

Yum hiijaa huniig muulah hun garch irdeg l yum. Olon hun olon yum yarina gdg n ene zuil tumend tugjee l gsn ug l dee. Zorilgodoo hurjee bayar hurgey. Buh zuil n gaihaltai bailaa. Huvtsas bujig hudulguun sanaa shiidel bugd goy bnoo amjilt. Unheer ih taalagdlaa. Mundag zaluus olon boloh boltugai…

Avatar

Зочин 2019-12-11 202.21.109.47

ajil olj hii bro

Avatar

Gg 2019-12-11 64.119.21.210

Hudlaa bro mro chaawaasdoo uuruu l ajlaa hiigeed chimeegvi amidar

Avatar

Зочин 2019-12-11 64.119.21.168

perfect

Avatar

Хөдөөний орк л байна 2019-12-11 45.51.113.91

Шал тэнэг санагдчихлаа

Avatar

Зочин 2019-12-11 66.181.190.169

goashnog ulaichlaa

Avatar

Уламтөгс 2019-12-11 66.181.161.50

Бүү атаарх. Тамын тогооны үлгэрээсээ сэр.
Олон юм яриад хачин юм чинь ЮУ ВЭ?ЮУ ВЭ?ЮУ ВЭ? урлаг ойлгохгүй хүмүүс дуугүй л сууж байвал барав.

Avatar

Зочин 2019-12-11 64.119.23.58

Ёстой л хөдөөний орк бна өмнөөс нь хошного улайчихлаа яаж сэтгэхээрээ биелэгээ гэж хэлж чадаж бна аа

Avatar

Зочин 2019-12-11 62.232.45.166

Жижиг монголд од болох тун амархан

Avatar

Зочин 2019-12-11 66.181.161.50

Энэ хүн од болох гэж ийм зүйлийг эхлүүлээгүй байх өө. Өөрөө л яавал жаргалтай байхыгаа олсон хүн байна. Бахархаж байна.

Avatar

Soko 2019-12-11 202.131.236.132

Vndesnii hubtsasaa omsbol bvr goe bolno naad hubtsasan deer er zohohgvi yma za amjilt

Avatar

Saraa 2019-12-11 66.181.176.44

Yag vnen vndesni hvwtsasgvi sonin l haragdaad bn

Avatar

Зочин 2019-12-11 66.181.161.63

1ent l ene bna bujgee surtchilah gj l bga bol surtalchilsan shig surtchilah heregtei huwtsasaa omsood, mongol hunee taniulah l heregtei tegehgui bol neeh huuhen solongos,hytad shig urt yum omsod garaa sawchad bhar hen ni yu hiiged bga n medegdehgui zambaraagui haragdaj bna shuu amjilt

Avatar

Zorro 2019-12-11 59.153.115.177

Undesniihee soyoliig haruulah gej baigaa bol Undesnii huvtsasaa umsuh heregtei

Avatar

Томоо 2019-12-11 66.181.161.27

Бүжиж болноо…гэхдээ солонгосын метронд хувцасны буруу сонголттой …сэтгэлд гутрал төрөв.Тэгээд The Hu-гийн аян дээр шүү.Муухай санагдав.

Avatar

уншигч 2019-12-11 66.181.161.118

галзуу юм уу солиотой юм уу гэж хэлэхээргүйгээр онцгой бүжиглэх хэрэгтэй

Avatar

Зочин 2019-12-11 59.153.112.152

Орос явж хэрэггүй тэнд сайн зүйл болохгүй зодоон хийдэг бол хамаа алга

Avatar

Zochin 2019-12-11 24.46.100.17

Chi chadna,amjilt

Avatar

Зочин 2019-12-11 202.126.89.170

Эртхэн наад балай юмаа зогсоо Монголыг гутааж байна

Avatar

Gg 2019-12-11 64.119.21.210

Chi uuruu iim commentooroo mongol hvn gdgee gutaaj bn negnee demjij meddegvi haranhui mongol

Avatar

G 2019-12-11 192.82.71.120

Метронд яваа зорчигчид үл тоосон, хачин царайтай байх юм, яагаад энэ вэ?

Avatar

Зочин 2019-12-11 192.82.73.148

argagui shuudee. chamaig avtuusand yavj baihad neg tulug orj ireed hachin duu taviad navsaganaad baival chi yaj harah ve

Avatar

999 2019-12-11 183.177.97.70

eoooe eleg xaxaxa

Avatar

зочин 2019-12-11 202.126.89.101

эхлээд энгэрээ товчил бүсээ бүслэ дээл нөмгөлчөөд юун ардын өв уламжлал сурталчилах

Avatar

Зочин 2019-12-11 193.9.112.36

Маш гоё байна. Шүүмжлэгч нар цаашаа. Ингэж хувцаслаад биеэ авч яваад бүжлээрэй. Амжилт хүсье

Avatar

Zochin 2019-12-11 77.248.124.240

g*** shig zaluu bn

Avatar

Зочин 1 2019-12-11 66.181.161.123

Үндэсний шинж чанарыг харуулсан хувцастай хийвэл илүү гоё байна.

Avatar

Зочин 2019-12-11 202.21.108.105

Уучлаарай огт огшиж хүлээж авсангүй, хүүхдийн ордны бүжгийн дугуйлангийн хүүхдүүд харин ч хажууд нь сэтгэл хөдөлтөл бүжиглэх байх. 2 урт гар, урт улаан хормой… өөр гайхуулах хөдөлгөөн, эсвэл түй ч харагдсангүй.

Avatar

Зочин 2019-12-11 66.181.161.120

Hu hamtlagiig delhii medhees omno ooroo iimerhuu ym yriad bjiisan bhdaa. Yasan ch ochuuhen archaahgui bodoltoi ym. Ydaj l urt har ulaan hurem ni chamd bhgui l bhdaa

Avatar

Zochin 2019-12-11 66.181.161.120

Hu hamtlagiig delhii medhees omno chi iim ym yrij l bsan bhdaa. Yaasan ch ochuuhen bodoltoi, huuhdiin medremjtei ym. Ydaj l chamd urt gar ulaan hurem ni bgaa ymuu. Gol hurgeh gd bgaa sanaag l oilgo tgd ooroosoo bas goy utga zorilgo iig ni asuu

Avatar

21 2019-12-11 203.91.115.52

.

Avatar

Зочин 2019-12-11 192.82.77.194

ooroo ingehed bii biyelgee gedgee medeh uu?Hervee medehgui bol huuhdiin ordonii suragchidtai haritssulah ni argagui

Avatar

Zochin 2019-12-11 103.229.122.4

Bayar hurgei. Munadg zaluu bn. Huvtsas goyo bn. Gehdee mongo deelnii zafvar joohon oruulchihval buur saak

Avatar

Мал 2019-12-11 202.9.46.180

Улаан урт муухай юм өмсчихсөн муухай харагдаж . Биелгээ арай биш харагдаж бн

Avatar

Zochin 2019-12-11 79.98.213.82

Yadag yum, goyo baina. Uneheer goyo bujiglej baina. End baigaa zarim neg hamraa uhaj zugeer suugaad, yum hiij baigaa huniig shuumjildeg hiih yumaa olj yadsan yumnuudiin ugend l uram hugarch boldoggui yum shuu. Amjilt!

Avatar

Сайн бна 2019-12-11 202.21.124.19

Сайн бна залуу хүн ийм мөрөөдөлтэй эрч хүчтэй бх ёстой эсвэл баар сав архи хүүхэн эргүүлж явах ёстой юу зарим нэг сэтгэгдэл бичигч тархины тэмбүүнүүд юм бод

Avatar

zochinn 2019-12-11 122.201.22.2

Gerees garch gedes aldaagui yumnuud salbaganaad gej soliorch bh yum Ene chini jinhene momgolii urlag shuu mash saihan haragdaj bna Delhiig toiron bujigleerei saihan avyastai huurhun huu bna chamd amjilt husiiy Gadaad orond haana l bol haanab bujiglej boldog yum shuu bi bol olon ornoor yvj yum uzsen hun bna Baharhaj bna bayar hurgiiy

Avatar

Shagdar 2019-12-11 202.126.89.179

Erguu mal ve, uhsnee hiij ingej daldagnaj bdin

Avatar

zuvulguu 2019-12-11 66.181.182.180

hamgiin buruu gazraas ehelsen bnaa duu. k-pop odbayr gedeg 2 hunees bolood naana chin avahgu. herev usa bukh hotuudaar bol od bolno. deerees n zaaval mongol deel bh yostoi boluu

Avatar

оюун 2019-12-11 202.9.40.134

Тэр солонгосуудын царай хардаа, таатай хүлээж аваж байгаа хүн алга. Европ 2 гайгүүдүү

Avatar

Зочин 2019-12-11 192.82.70.22

Bielgee gehed mornii hodolgoon muu bnaa. Gar bol bolj bna
Er ni sain bielgeechdeer zaalguulaa.

Avatar

Зочин 2019-12-11 202.9.46.89

САЙН ХҮНИЙ НЭРИЙГ 13 ХУДАЛДАЖ ИДНЭ ГЭДЭГ ШИГ НААД ХҮ ХАМТЛАГАА ТАЙВАН БАЙЛГАЖ ҮЗ. ТА НАР ШИГ САЛБАДАЙНУУД ГУТААГААД БАЙНА.

Avatar

Hi 2019-12-11 67.173.190.202

Harin tiim. Yag unen.

Avatar

Зочин 2019-12-11 207.6.112.23

Estoi yag unen, het sramagchin zarailzgaad hereggui, yamar 1 um hemjee hyazgaartai baihaaraa amttai, The Hu-iin dug hereglej ner hundiig ni ungaaj humuust ulig bolgoj bolohgui. Um hetreed ireheer genet buur jigshuuldeg gedgiig medeh heregtei. The Hu-iin dug ahiglakh erkh bgaa um uu? Avtor-iin erkh gej um bii

Avatar

Зочин 2019-12-11 202.9.46.151

Гоё л бүжиглэж байна, хэвшмэл баригдмал сэтгэлгээнээсээ салж үз

Avatar

irgen 2019-12-11 202.126.89.200

salbagnaad manai mongolchuudiin coel

Avatar

Зочин 2019-12-11 202.179.25.13

aviiastai mundag chuudee amjilt chuuseei

Avatar

Зочин 2019-12-11 202.9.46.89

За мэдэхгүй ээ, ердөөсөө ч монгол бий биелгээ шиг харагдахгүй байна, салбагнаад

Avatar

Zochin 2019-12-11 139.5.218.237

Dahij bitgii ingej yavaa .shal demii yum hiihiin .salbaganaad saihan ch bujig haragdahgyi bna.ay ni tohirihgyi bna.solongost mgl neriig bitgii gutaa.boli boli

Avatar

Зочин 2019-12-11 202.9.46.151

Ёстой гоё бүжиглэж бхйна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж