Д.Догсом, А.Амар, Д.Лувсаншарав нар хилс хэрэгт буруутгагдан, цаазлагджээ/1941.12.11/ | News.MN

Д.Догсом, А.Амар, Д.Лувсаншарав нар хилс хэрэгт буруутгагдан, цаазлагджээ/1941.12.11/

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Д.Догсом, А.Амар, Д.Лувсаншарав нар хилс хэрэгт буруутгагдан, цаазлагджээ/1941.12.11/

NEWS агентлаг энэ долоо хоногт Монголын түүхэнд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна-

1911.12.11 Ар Монголын бүх шатны эрх мэдэлтэнгүүдийн тамгыг шинээр сонгох тухай Богд хааны зарлиг гарав. Манжийн үеийн бүх өртөө харуулуудыг татан буулгаж, Манжид барьж байсан алба татварыг зогсоов.

Орос улсаас Богд хаант Монгол улсад зэвсгийн тусламж үзүүлэх гэрээ ёсоор уг зэвсгийн түрүүч нь ирэв. Уг зэвсгийг Хиагт хотоор дамжуулан Их хүрээнд авчирч, Засагт хан, Сайн ноён хан аймгуудын цэрэгт олгох шийдвэр гарав.

1925.12.09 Үндэсний мөнгөн тэмдэгтийг анх удаа гүйлгээнд гаргав. 900 сорьцын 18 грамм жинтэй цагаан мөнгөн зоосыг нэг төгрөг хэмээн нэрлэв. Нэг талдаа сүлд бүхий БНМАУ-ын 15 он гэж, нөгөө талдаа 1 төгрөг, 5 мөнгө, 10 мөнгө, 20 мөнгө гэхчлэн уйгаржин үсгээр бичсэн мөнгөн зооснууд байжээ. Мөн 1, 2, 5, 10-тын дэвсгэртүүд цаасан мөнгөн тэмдэгтүүд байсан ба нийт 6 сая төгрөгийг ЗХУ-д захиалан үйлдүүлжээ.

1926.12.10 Хянан байцаах яамыг татан буулгав.

1928.12.14 БНМАУ-ын V их хурал хуралдав. 85 төлөөлөгч оролцсон тус их хурлаар феодалын хөрөнгийг хураах, хутагт хувилгаадыг тодруулах явдлыг бүрмөсөн зогсоох, үндэсний цөөнхөд нутгийн ардчилсан захиргаа байгуулах, тус улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны өөрчлөлт хийх, улсын ба аж ахуй газруудын албан хаагчдын дунд хоёрдугаар шалгалт явуулж, засаг төрийн аппаратыг ноёд, түшмэдүүдээс цэвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргажээ.

1928.12.14 МХЗЭ-ийн VII Их хурал хуралдав. Хуралд 150 төлөөлөгч оролцжээ.

  • Улаан-Үд хотод Монгол Рабфак байгуулагдав.
  • Дотоодын гаалийг бүр мөсөн устгав.
  • Алтай Урианхай ба Торгууд хошуудад баг, сумын ардын төлөөлөгчдийн хурал байгуулж, сумын газар орны уул усны нэрээр нэрлэх болжээ.
  • Өвөр монголын Жэхэ, Цахар, Сюй юань гурван онцгой районыг муж болгон өөрчилж, Нинсэ, Хөхнуур мужийг нэмж байгуулжээ.
  • Монголд анхны пионерын лагерь байгуулагдав.

1941.12.11 Баянхонгор аймаг байгуулагдав.

Д.Догсом, А.Амар, Д.Лувсаншарав нар ЗХУ-д мөрдөгдөн, байцаагдаж /улс төрийн хилс хэрэгт/ цаазлагдсан.

1957.12.10 БНХАУ-ын Улаан Загалмайн нийгэмлэгээс Монголын газар хөдлөлтийн гамшгийг арилгахад зориулж, 100 мянган юанийн хандив өгөв.

1963.12.13 Эвлэл, пионерийн ажилтнуудын улсын анхдугаар зөвлөгөөн болов.

1978.12.14 Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлжийг ашиглалтад оруулав.

1985.12.11 БНМАУ, Сенегал улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

  • Цэргийн алба хаагчдын хувцас өмсөх дүрэм батлагдав.

1989.12.10 Олон улсын хүний эрхийг хамгаалах өдөр Хүүхэд, залуучуудын Соёлын төвийн үүдэнд улс төрийн анхны цуглаан болж, Монголын Ардчилсан холбоо байгуулагдсаныг зарлав.

2009.12.10 Э.Бат-Үүл Монгол Улсын Баатар шагнал хүртэв.

2013.12.10 Ерөнхийлөгчийн зарлигаар шилдэг бүтээл туурвисан Н.Наранбаатар, Н.Нацагням нарт Төрийн соёрхол хүртээв.

2013.12.13 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ‘Том төрөөс ухаалаг төр рүү’ санаачилга дэвшүүлж, эл санаачилгыг УИХ-д суудалтай намууд дэмжиж, гарын үсэг зурав.

2014.12.10  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, ‘Хонхны дуу’-нд Төрийн шагнал хүртээв.

2015.12.09 Уран барималч, зураач Намдагийн Дашнямд /Даши Намдаков/ Төрийн соёрхол хүртээлээ.

2016.12.09 Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог төрийн шагнал хүртэв

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж