Нийслэлийн автозамын түгжрэлийг сааруулах үүднээс 22-ын товчооны орчимд Автохудалдааны цогцолборыг барьж байгаа билээ. Цогцолборын эхний ээлжинд 6000 автозогсоолыг байрлуулсан. Одоогоор 6000 зогсоолын 30 хувийг борлуулжээ.
Цогцолборын эхний ээлжийг энэ сардаа багтаж ашиглалтад оруулах тухай мэдээлж байсан. Тэгвэл Автохудалдааны цогцолборын мэргэжилтнээс тодруулахад энэ долоо хоногтоо багтаж нээлтээ хийхээр төлөвлөжээ. Уг нь цогцолборын нээлтийг маргааш хийхээр төлөвлөсөн ч хэд хоногоор хойшлуулахаар болсон байна. Учир нь, хэсэг газрын асфальтан замын ажлыг дуусгасны дараа нээлтээ хийхээр төлөвлөжээ.
Тус цогцолбор нээлтээ хийсэн тохиолдолд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй автомашины захуудыг нүүлгэх учиртай. Албаныхны мэдээлж буйгаар аравдугаар сарын 1 гэхэд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй автомашины захуудын үйл ажиллагааг зогсоох юм.
Б.ЗАЯА