ХОНЬ
Гэр бүлийн амьдралд тайван уур амьсгал давамгайлна. Ая тухтай байдал маш чухал бөгөөд гэр орондоо зарим нэг өөрчлөлт хийх болно. Гэртээ эсвэл гадуур ажлаа амжуулах боломжтой үр бүтээмж нэмэгдэнэ. Зарим хүмүүс бизнес төлөвлөгөө гаргах бөгөөд татварын асуудлаа шийдвэрлэснээр орлого тань огцом өсөх болно. Санхүүгийн мэргэжилтэнтэй уулзаж зөвлөгөө аваарай.
ҮХЭР
Өөрийн нөхөрсөг зан болоод ур ухаанаараа хүмүүсийг татах болно. Сүүлд гаргасан ажлын төлөвлөгөөнд та итгэл дүүрэн байхаас гадна ашигтай ажиллах болно. Гадаад руу аялах эсвэл сурах талаар сонирхож эхэлнэ. Таны эрч хүч урам зориг өссөнөөр танд зорилгоо биелүүлэхэд илүү амар хялбар байх болно. Зөн билгийнхээ ачаар аливаа гэрээ хэлцэлд буй хууль бус алдаатай зүйлийг илрүүлж чадна.
ХАМТАТГАХ
Шинэ ажил эхлэхэд тохиромжтой. Бодож явдаг зүйлээ хэрэгжүүлэх, бизнесээ өргөжүүлэхэд тааламжтай. Эмэгтэйчүүд эсрэг хүйстнийхээ анхаарлыг гойд татах магадлалтай. Хайр дурлалын шинэ адал явдал, шохоорхол таныг хүлээж байж болзошгүй. Эрч хүчтэй, баяр баясгалантай байдал эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэлийг сэргээнэ.
МЭЛХИЙ
Бизнес хийж, ашиг олох, зээл хүсэх, дамын наймаа хийхэд амжилттай байна. Бизнесийн гэрээ хэлцэлд тааламжтай нөхцөл байдал бүрдүүлэхийг хичээгээрэй. Төлж чадахаасаа хэтрүүлэн юм худалдаж авах хэрэггүй. Танаас амьдралын эрхэм чухал хүмүүстээ анхаарал хандуулахыг шаардана. Чухал зорилгынхоо төлөө бусадтай хамтран ажиллах шаардлагатай. Долоо хоногийн сүүлээр хүндтэй зочин хүлээн авч магадгүй.
АРСЛАН
Амьдрал магадгүй идэвхтэй өрнөнө. Чухал шийдвэр гаргахаа хойшлуулах хэрэгтэй. Зөвхөн сайн уншиж ойлгож чаддаг бичиг баримтад л гарын үсэг зурж болно. Өөрийн бодолдоо хэт итгэснээс гэнэтийн хөнгөн шийдвэр үйлдэл гаргаж болзошгүй. Амралтын өдрүүдээр хотоос зайдуу гарах, найз нөхөд болон гэр бүлийнхнийгээ оролцуулан хамтдаа цагийг өнгөрүүлэх төлөвлөгөө гаргаарай.
ОХИН
Зорилгоо биелүүлэх боломж завшаан тохиолдоно. Удаан хүлээж буй найдвар хүсэл мөрөөдлөө эн тэргүүнд тавиарай. Ажил хэрэг санасны дагуу бүтэх тул урам зоригтой байна. Санхүүгийн байдлаа дахин хянаж үзэх шаардлагатай тул мөнгөө хямгадах нь чухал. Спортоор хичээллэснээр бие бялдраа хөгжүүлэх, өнгөрсөн долоо хоногийнхоо ачаалал стрессээ гаргахад тусална.
ЖИНЛҮҮР
Ажилдаа төвлөрч, бүхий л нөөц бололцоогоо дайчлах хэрэгтэй. Бизнесийн үйл хэрэгт саад тулгарах магадлалтай. Долоо хоногийн дундуур сайхан зүйл тохиолдоно. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийг хичээгээрэй. Хүүхдүүддээ цаг зав гаргаж, тэдний эрүүл мэнд, боловсролд анхаарах хэрэгтэй. Санхүүгийн нөхцөл байдал сайжирна.
ХИЛЭНЦЭТ
Санхүүгийн хүнд асуудалтай тулна. Асуудалд бодитоор хандах байдал зонхилох боловч та амжилтад хүрэхэд саад болох гутрангуй үзэл рүү хэлтийх шинжтэй. Олон нийтийн ажилд оролцох нь танд хэрэгтэй зүйл байж болох юм. Үр хүүхэд, хамаатан садантайгаа цагийг үр бүтээлтэй өнгөрөөх бололтой. Хүчээ төвлөрүүлэхийг зөвлөж байна. Энэ долоо хоногт алдсан зүйлсийг ирээдүйд дахин олж авахад хүнд байх болно.
НУМ
Та аар саар асуудлаар хөөцөлдсөөр том боломжийг анзаарахгүй өнгөрч магадгүй байна. Түр амсхийж, арай өргөн хүрээгээр авч үзээрэй. Доод албан тушаалтнуудтайгаа нийцтэй, энэрэнгүй хандах хэрэгтэй. Спортоор хичээллэхдээ ачааллаа тохируулах хэрэгтэй. Ганц бие хүмүүс эсрэг хүйсийнхнээ өөрийн дураар хөдөлгөж, хүссэнээ хийлгэж чадна. Харин дараа нь таалагдаагүй хүнээ холдуулах гэж нэлээд хүчин зүтгэл гаргаж магадгүй.
МАТАР
Ашигтай санал хүлээж авна. Гэхдээ хамтран ажиллагсдаас өрсөх хэрэгтэй. Хэдий болтол хүч хөдөлмөрөө хүнд зүгээр ашиглуулах билээ. Зоримгоор урагшаа алхаж, эрх ашгаа хамгаалах хэрэгтэй. Хөл өвдөж болзошгүй байна. Хайртынхаа хэлсэн үгийг анхааралтай сонсоорой. Гэр бүлийн уур амьсгал таны дууны өнгө, харилцаа хандлагаас шууд хамаарах тул өөрийгөө цэгнээрэй.
ХУМХ
Ажилдаа хэвшмэл бус арга барилыг баримтлаад үзээрэй. Өөрт байгаа хүчийг бүрэн дайчлах хэрэгтэй. Бизнесийн хамтрагчид тань таныг гонсойлгож мэднэ. Сэтгэл санаа тавгүйтвэл өөрийгөө сатааруулах зүйлийг барьж аваарай. Ганц бие хүмүүс романтик байдалд мансуурах бололтой. Харин гэр бүлтэй хүмүүс гадны нөлөөллөөс болж багагүй зөрчилдөнө.
ЗАГАС
Оюун ухаан, зөн билэг, зөв тооцоолол нь таныг хүнд байдалд орохоос тань хамгаална. Эхэлсэн ажил хэргийг амжилттай дуусгахын тулд өөрийн хүч чадал, нөөц бололцоогоо зөв хуваарилж ажиллахыг зөвлөж байна. Сайн санааны санхүүгийн дэмжлэг туслалцаа ирэх магадлалтай. Нэг бол баяр хөөрөөр бялхах, аль эсвэл ямар ч шалтгаангүйгээр айдас түгшүүрт автах гэх мэтээр сэтгэл санаа тогтворгүй байдалд орох магадлалтай байна.
Холбоотой мэдээ