2019 оны эхний долоон сарын мэдээгээр импортын машин хамгийн хэрэглэж байгаа газар нь Москва хот хэмээн дүн шинжилгээний “Автостат” агентлаг мэдээллээ. “Автостат”-ын мэдээгээр Москва хотод 1,81 сая импортын машин явж байгаа ажээ.
Үүний дараа Москва муж 1,16 сая машинаар, дараа нь Санкт-Петербург 810 мянган машинаар орсон байна.
Тэдний араас Примор муж (782 мянга), Краснодар муж (657 мянга), Новосибирск муж (476 мянга), Свердловск муж (474 мянга), Красноярскийн хязгаар (440 мянга), Эрхүү муж (434 мянга), Ростов муж (398 мянга) жагсч байна.
Нийтдээ Орос даяар 16,7 сая импортын машин байгаа нь нийт машины 38 хувь юм.
Холбоотой мэдээ