Ундаа, жүүс үйлдвэрлэгчид чихрийн орцоо бууруулна

Хуучирсан мэдээ: 2019.12.09-нд нийтлэгдсэн

Ундаа, жүүс үйлдвэрлэгчид чихрийн орцоо бууруулна

Ундаа, жүүс үйлдвэрлэгчид чихрийн орцоо бууруулна

ОХУ-ын нутаг дэвсгэр дээр ундаа, жүүс үйлдвэрлэгчид, мөн импортлогчид Сайн дураар хүлээх үүргийн кодекс нэртэй баримтад гарын үсэг зурлаа. Энэхүү баримт бичгийг хүлээн зөвшөөрсөнөөр 2024 он гэхэд үйлдвэрлэж буй болон импортолж буй ундаа, жүүсний найрлага дахь чихрийн орцыг 10 хувиар бууруулах үүрэг хүлээж байгаа юм.

Гарын үсэг зурах ёслол 2019 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр болсон бөгөөд энэ удаад есөн компани хамрагдсан байна. Тухайлбал, "Черноголовка", "Холдинг "Аква", “Кока-Кола ЭйчБиСи Евразия", "ПепсиКо Холдингс", IDS Borjomi International, "Аквалайн", Famous Amazing Brands (FAB),  "Компания "Росинка", "Мултон" компани кодексийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Үүнээс гадна хэрэглэгчдийнх нь дийлэнх нь 12 хүртэлх насны хүүхэд байдаг телевиз, радио, хэвлэмэл хэвлэлд бүтээгдэхүүнийхээ талаар сурталчилгаа түгээхийг энэхүү кодексоор хориглолоо.

Мөн бүтээгдэхүүний шошгон дээрээ найрлага, орцын талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэг хүлээлээ.

Энэ кодекс нь хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн бодит алхам боллоо гэдгийг ОХУ-ын Хэрэглэгчдийн хяналтын газрын тэргүүн Анна Попова онцлоллоо. “Ундаа, жүүсний зах зээл өндөр эрэлттэй байдаг. Гэхдээ энэ эрэлттэй бүтээгдэхүүн хэрэглэгчдийн бие организм, эрүүл мэндэд хор учруулахгүй байх ёстой. Хүн амын эрүүл хооллох хэв маягийг хөхиулэн дэмжих ажлаа үргэлжлүүлэх болно” хэмээн тэрбээр хэллээ.

Хэрэглэгчдийн хяналтын албаны мэдээгээр ундаа, усны зах зээлийн багтаамж тэлсээр байгаа юм. 2014-2018 оны хооронд эрдэст болон ундны усны зах зээл 16 хувь , ундаа, жүүсний зах зээл зургаан хувиар өсчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж