18 мянган рублиэр шинэ жилээ тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2019.12.09-нд нийтлэгдсэн

18 мянган рублиэр шинэ жилээ тэмдэглэнэ

18 мянган рублиэр шинэ жилээ тэмдэглэнэ

Энэ жил шинэ жилээр оросууд найм хоног амрах юм. Ажил эрхлэлтийг зуучлах Superjob байгууллагын хийсэн судалгаагаар оросууд найм хоног амрахдаа дунджаар 18 мянган рубль зарцуулах ажээ. Энэ нь өнгөрсөн шинэ жилийн амралтын зардалтай харьцуулбал таван хувь өснө.

Гэхдээ Москва хотын оршин суугчдын хувьд шинэ жилийн зардал арай их буюу 21 орчим мянган рубль байна гэжээ. Зардлын бараг тал хувийг хоол хүнсний үнэ эзэлж байгаа бөгөөд үлдсэн нь гадуур зугаалах, найз нөхөдтэйгөө хөгжилдөх зэрэг зардал эзэлж байгаа аж.

Судалгааг Оросын 681 хот, сууринд амьдардаг 18-аас дээш насны эдийн засгийн идэвхтэй 5000 хүний хамруулан арваннэгдүгээр сарын 27-30-ны хооронд хийжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж