Орон нутагт сүрьеэгийн тандалт хийж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.09.29-нд нийтлэгдсэн

Орон нутагт сүрьеэгийн тандалт хийж эхэллээ

Хөдөө орон нутагт сүрьеэгийн тархалт ямар түвшинд байгааг тандах зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс судалгаа явуулж байна. Эхний ээлжийн судалгааг Хөвсгөл аймгийн Мөрөн, Алаг эрдэнэ сумуудад зохион байгуулжээ. Судалгаанд хамрагдсан 890 хүний 118 хүнээс цэрний шинжилгээ авсан байна. Цаашид тус аймгийн Тосонцэнгэл, Тариалан сумуудад үргэлжлүүлэн шинжилгээ авах ажлыг зохион байгуулна гэж халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдэгдэж байна. Баян-Өлгий аймгийн Өлгий, Булган сумуудад ажиллаж байгаа судалгааны баг сүрьеэгийн тархалтын талаар сургалт зохион байгуулж, үнэлгээ хийхийн зэрэгцээ оролцогчдоос мэдээлэл цуглуулах зэрэг ажлыг зохион байгуулаад байна. Тус багын дараагийн маршрут Увс аймагт очиж үргэлжлүүлэн ажиллах юм байна.  

Өнгөрсөн хавар зуныг дамжин тархсан Улаанбурхан өвчний талаар тодруулхад есдүгээр сарын 26-ны байдлаар бүртгэгдсэн улаанбурхан өвчний нийт тохиолдлын тоо  21325, үүнээс лабораториор батлагдсан 1404, клиник эмнэл зүйгээр батлагдсан 8923, өнгөрсөн долоо хоногт шинээр 8 тохиолдол бүртгэгдсэн байна. Уг улаанбурхан өвчний дэгдэлтэд бага насны хүүхдүүд зонхилон өртөж өвчилж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Т.ДАВАА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж