Toкио 2020 олимпт ашиглагдах Тоёота-APM өөрөө явагч тээврийн хэрэгсэл

Хуучирсан мэдээ: 2019.12.09-нд нийтлэгдсэн

Toкио 2020 олимпт ашиглагдах Тоёота-APM өөрөө явагч тээврийн хэрэгсэл

Toкио 2020 олимпт ашиглагдах Тоёота-APM өөрөө явагч тээврийн хэрэгсэл

Токио 2020 Олимп болон Паралимпийн наадмын Дэлхийн түншээр ажиллаж буй Тоёота Мотор Корпораци нь зуны их наадмын үеэр ашиглагдах  "APM (Accessible People Mover)" хэмээх тусгай тээврийн хэрэгслийг бүтээснээ “Токио мотор шоу”-н дээр танилцуулжээ.

“Mobility for all” төслийн хүрээнд бүтээсэн уг автомашиныг олимпийн наадмын үеэр хүн бүрт хөдөлгөөний эрх чөлөөг олгох зорилготойгоор бүтээсэн байна. “APM” тусгай тээврийн хэрэгслээр тамирчид, ажилчид цаашлаад өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, бага насны хүүхэдтэй хүмүүсийг тээвэрлэх аж. Энэхүү тээврийн хэрэгсэл нь бүхий л талаараа зорчигч саадгүй бууж, суух боломжийг олгосон, тав тухтай, аюулгүй тээврийн хэрэгсэл юм.

Тоёота Мотор Корпорацийн зүгээс Токио 2020 наадмын цэнгэлдэхүүд, тамирчдын хотхонууд, төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулагдах газруудад нийт 200 ширхэг “APM” автомашиныг ажиллуулах юм байна.  “APM” тээврийн хэрэгсэл нь үндсэн загвар, тусламжийн загвар гэсэн хоёр төрлөөр үйлдвэрлэгджээ. Автомашины үндсэн үзүүлэлтүүдийн хувьд нийт урт 3.9 м, өргөн 1.6 м, өндөр 2.0 м. Цагт 19 километр хүртэл хурдлах чадвартай. Эргэлтийн радиус 5 м. Нэг цэнэглэлтээр 100 км зам туулна.

Давуу талууд:

  • Олимпийн наадам зэрэг томоохон арга хэмжээний үеэр ашиглахад тохиромжтой бага хурдтай, богино зайн батарейт цахилгаан машин (BEV)
  • “APM” нь гурван эгнээ суудалтай. Эхний эгнээнд жолоочийн нэг суудал, хоёрдахь эгнээ гурав, гуравдахь эгнээ хоёр суудалтайгаар бүтээгдсэн
  • Тэргэнцэртэй зорчигчийг тээвэрлэх тохиолдолд голын эгнээний суудлыг эвхэж болно.
  • Аюулгүй байдлыг ихэд анхаарч, жолоочын арын зорчигчдыг шууд харж байхаар шийдэж жолоочийн суудлыг голлуулан байрлуулсан. Мөн жолоочийн суудлыг дээш доош болгож тохируулах боломжтой
  • Зорчигч тээврийн хэрэгслийн хоёр талаас суух боломжтой гэх мэт ерөнхий дизайн нь үйлчлүүлэгчдийн бүхий л хэрэгцээг харгалзан загварчлагдсан учир ямар ч зорчигч саадгүй орж гарах нөхцлийг бүрдүүлсэн
  • Тусламжийн загвар нь эрсдэлд бэлэн байх үүднээс автомашины дотор талд дамнуургыг хавсаргасан

Эх сурвалж: Тоёота Сэйлс Монголиа ХХК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж