Авлигаа оймсондоо нуусан “Ааяа"-гийн найзын хэрэг мартагдав уу? | News.MN

Авлигаа оймсондоо нуусан “Ааяа"-гийн найзын хэрэг мартагдав уу?

Авлигаа оймсондоо нуусан “Ааяа"-гийн найзын хэрэг мартагдав уу?

Авлигаа оймсондоо нуусан “Ааяа"-гийн найзын хэрэг мартагдав уу?

Авлигын 10 мянган ам.доллар оймсондоо нуусан “Ааяа-гийн найзын” хэрэг нэгэн үе сошиалыг шуугиулж байв. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газар/АТГ/мөрдөн шалгах явцад их хэмжээний мөнгө хураан авсан бичлэгээ өнгөрсөн долдугаар сарын 29-нд олон нийтэд ил болгосон юм. Эл бичлэгээр төр авлигад идэгдсэн нь илчлэгдсэн билээ.

Н.Баярсайхан авсан хахууль болгоноосоо "Ааяад тэдэн төгрөг, тэдэн хувийг өглөө" хэмээн тэмдэглэж байсан гэх. Тэгвэл авлигаас хувь хүртэгч Ааяа гэгч нь түүний ангийн анд, нэгэн цагт тус газрын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж, дуулиан тарьсан ч удалгүй намжсан юм.

Хэргийг сануулбал, өнгөрөгч тавдугаар сард Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дээрх авлигын хэргийг хэлэлцсэн ч Эрүүгийн хуульд зааснаар хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр 25 хүний заримынх нь хэргийг хэрэгсэхгүй болгож, заримд нь торгууль ногдуулсан юм. Тодруулбал, Э.Аззаяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Баярсайханд торгууль оногдуулсан.

Гэмт хэргийн явцад 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 сая төгрөг авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон аж. Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд бие болоод гэрээс нь 230 сая 800 мянган төгрөг, 152 мянга 177 ам.доллар, 70 мянган юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хурааж улсын орлого болгосон байдаг.

Олон нийтэд дэлгэсэн дээрх бичлэгийг 2017 оны арванхоёрдугаар сард хийсэн гэдгийг АТГ тайлбарласан. Тэд авлигад авсан их хэмжээний мөнгөө оймсондоо нуусан, гэр болон ажлын байрандаа хадгалж байсан нь тогтоогджээ. Хэргийг шалгах явцад дээрх нөхдийн гэр болон албан өрөө, биеэс нь ойролцоогоор нэг тэрбум орчим төгрөгийг бэлнээр хураан авч байгаа нь бичлэгт гарч байгаа.

 

Гэтэл ийм тодорхой хээл хахууль, авлигын хэрэгт холбогдсон нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон байтал 2019 оны тавдугаар сарын 7-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 363 дугаар шийтгэх тогтоолоор Э.Аззаяа, Н.Баярсайхан нарыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн билээ.

Дээрх шийдвэрт олон нийт шүүмжлэлтэй хандсанаар Нийслэлийн прокурорын газраас анхан шатны шүүхийн уг шийдвэрийг эсэргүүцэн дараагийн шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн юм. Улмаар онц их хэмжээний авлига авсан хэргээр шалгагдаж байсан мэргэжлийн хяналтын байцаагч нарын хэргийг өнгөрөгч есдүгээр сард Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаанаар хэлэлцсэн.

Тодруулбал, Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, О.Баттөр, Э.Онон, М.Нарангэрэл, Ж.Тэгвандан, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Н.Маржангүл, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Ж.Саруул, Н.Гантулга, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, М.Цагаанбаатар, Д.Хандсүрэн, Д.Эрдэнэбат, Д.Зандансүрэн, Г.Даваасүрэн, Э.Оргил, Т.Чингиз, Д.Төмөрбаатар нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5, 22.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн эрүүгийн хэргийг прокурор Р.Батнасан, Н.Ням-Очир нарын хамтран бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Э.Онон, М.Нарангэрэл нарын өмгөөлөгч Х.Базаррагчаагийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн хянан хэлэлцсэн.

Ингээд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 7-ны өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, …шүүгдэгч Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Э.Онон, М.Цагаанбаатар, М.Нарангэрэл, Д.Хандсүрэн нарт холбогдох хэргийг тусгаарлан хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж, … Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын 19 шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн дүүргийн шүүхэд буцааж шийдвэрлэсэн юм.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хянаж 25 шүүгчдэгчийн заримынх нь хувьд мөрдөн шалгах ажиллагаа дахин явуулах шаардлагатай, заримыг нь анхан шатны шүүхийн шатанд шийдвэрлэх боломжтой нөхцөл байдал үүсчээ. Тиймээс заримынх нь асуудлыг анхан шатны шүүхээр, заримынх нь хэргийг тусгаарлаад, прокурорт буцаан, дахин яллах дүгнэлт үйлдүүлсний дараа анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн шүүгдэгч Б.Баярсайхан, Э.Аззаяа нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхийн зэрэгцээ Монгол Улсын хилээр давахыг хориглох таслах сэргийлэх арга хэмжээг авсан байдаг.

Өдгөө уг хэрэг прокурорт хянагдаж байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээллээр тун удахгүй анхан шатны шүүхийн тов гарах гэнэ.

Э.АРИУН 

 

 

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргнн 2019-12-09 64.119.20.81

Аагий хувиа авсаны төлөө Монголын бусад хулгайчдад боломж олгож байна Ийм л өчүүхэн улсууд даа үхэр Монголчууд Хамгийн хөгийн ард түмэнмэдээж хамгийн хөгийнсулсуудаа сонголгүйяахав Мэдээж ганц Раднаасэд биш бусад дэмжсэн гишүүд өөрийнмхулгайч нарааа бодож л хийсэн йшударга гэгч худал мэнгэтсайд дотор нь байгаа

Avatar

үзмэрч 2019-12-09 202.126.89.97

монгол авилгалд идэгдээд,удахгүй дампуурна,гадны ямарч улс орон тоохоо болино.сөнөнө

Avatar

Зочин 2019-12-09 202.21.107.88

Удахгүй хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах вий дээ.

Avatar

Zochin 2019-12-09 89.35.253.131

Хясан боогдуулах замаар авилгал авч байгаагаа намын дахлгавар улс төр хэмээн ойлгосон хүмүүсээс салах ганцхан арга бол энэ системээ л байхгүй болгож, хяналтыг олон нийтийн байгууллага, мэрэжилийн холбоодод өгөх

Avatar

Zochin 2019-12-09 182.160.35.76

Ta nar huuhed shig ymat genen ym be? MAN baigaa tsagt ene hereg shudargaar shiidegdene gej baihguishdee. Denchin tavisan ch bolono.Harin Altan gadas odongoor shagnagdah magadlal mash ondor.

Avatar

Зочин 2019-12-09 202.126.89.235

Раднаасэд штээ мэргэжлийн хяналтын даргаар ажиллаж байхдаа энэ ангийнхаа дуракийг авч ажиллуулаад авилгаа хуваадаг байсан. Раднаасэд АТГ-д ажиллаж байсан болохоор АТГ-г аргалаад байгаа юм

Avatar

Зочин 2019-12-09 66.181.171.34

Раднаасэд МХЕГ-ын даргаар ажиллаж байхдаа авилгыг жинхэнэ цусалсан даа

Avatar

boldoo 2019-12-09 192.82.65.182

aaya gej ter azzayagaa l bichee biz dee.

Avatar

Zochin 2019-12-09 27.115.132.116

Radnaasediig aayaa gedeg bhgui yu

Avatar

kk 2019-12-09 202.131.247.254

iim todorhoi hergee shiidej chadahgyi radnaased gej baliar amitan baina shyy

Avatar

МАН 60 тэрбумын сүлжээ бодитоороо 2019-12-09 66.181.183.24

Ард нь УИХ-н гишүүн Раднаасэд, МАН өөрөө байгаа учраас ял өгч чадахгүй байна гэдэг үнэн бололтой. Ард түмэн сонгуулиар эдэнд дүн тавиад өгөх байлгүй муу авилагчин луйварчдад

Avatar

Зочин 2019-12-09 66.181.170.73

энэ чинь ман ын жаран тэрбумчид шүү дээхахахахах

Avatar

Соло 2019-12-09 202.21.108.148

Ял өгөхгүй бол сонин болно шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж