“Эрдэнэт үйлдвэр”-ийн зэс, молибдений хүдрээс гарч буй хаягдал элсээр галд шатдаггүй, өндөр шинж чанартай барилгын материал үйлдвэрлэх судалгааны ажил эхэлсэн байна. Тус судалгааг Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан 80 сая төгрөгөөр, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам 1.45 сая юаниар тус тус санхүүжүүлэхээр болжээ.
Энэхүү судалгааг Технологийн сургууль, БНХАУ-ын “BGRIMM” групптэй хамтран хоёр жилийн хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Хаягдал элсээр барилгын материал үйлдвэрлэх судалгааг амжилттай хийснээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хаягдлын аж ахуйд хуримтлагдсан элсээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлэх боломж бүрдэх аж. Хамтын ажиллагааны хүрээнд шинжилгээ, судалгааны лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах, “BGRIMM” группийн лабораторид туршилт хийх ажлууд багтжээ.
Зочин 2019-12-08 202.131.243.190
Технологи хөгжсөн өнөө цагт эрхтэн хүртэл ургуулаад байхад хаягдлыг материал болгох юу ч биш бхаа. Сэтгэл зүтгэл бвал болж л таараа. Амжилт хүсэе. Технологийн сургуульд
Зочин 2019-12-08 59.153.112.186
ЮМ ХИЙХ БОЛОХООР Л НЭГ ИХ ОЛОН ИХ МЭДЭГЧ АР ГАРЧ ИРЭЭД Л ЭСЭРГҮҮЦЭХ ЮМ. ӨӨРСДӨӨ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ.
Иргэн 2019-12-08 66.181.188.22
Маш хортой хольц. Хүний биенд хортой
Зочин 2019-12-08 202.131.243.190
Хаягдал элс ч биш л дээ. Хавар, намарт цагаан тоос болж дэгддэг нарийн ширхэгтэй тоосонцор. Баяжуулах үйлдвэрийн химийн реагентууд, боловсруулалтаас авагдалгүй үлдсэн хүнд металлууд, … гээд судлах шаардлагатай материал юм. Шууд барилгын материал үйлдвэрлэх нь хүний биед л лав хортой. Хүн ордоггүй барилга баривал яадагийн гэхээс.
Зочин 2019-12-08 99.224.138.26
Хэнийг хуурах гээд байна. Хаягдалд ямар ч элс байхгуй харин их хэмжээний зэс, төмөр болон молибден бий. Гаргаж авахад хэцүү. Тиймээс л Хятадын ашигт малтмалын боловсруулах тэргүүний компанитай ажиллаж байгаа юм.