Фото: Caro / Frank Sorge / Global Look
Японы хамгийн хөгшин эмэгтэй 115 насандаа нас барсан тухай даваа гаригт мэдээлэв. Талийгаачийн хамаатны хүсэлтээр түүний нэрийг дурьдаагүй ба зөвхөн Сибуягийн районд 1900 онд төрсөн гэж мэдээлэв. Одоо Японы хамгийн өндөр настай эмэгтэйгээр Кагошима мужийн 115 настай Наби Тазима гэдэг эмэгтэй болжээ. Үүний зэрэгцээ, Японд дэлхийн хамгийн хөгшин эрэгтэй гэгдэх 112 настай Ясутаро Коидэ Нагоя хотноо амьдарч байна.
Японы Эрүүлэх хамгаалах яамны энэ сард хэвлүүлсэн мэдээгээр 30379 япон хүн зуун насны ойг 2015 онд тэмдэглэжээ. Өнгөрсөн оны байдлаар япон эрэгтэйн дундаж нас 80, эмэгтэйнх нь 86 нас болж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР