Онцгой байдлын байгууллага 2019 онд “Цэргийн албыг хэвшүүлж, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг дээшлүүлэх” зорилтыг дэвшүүлсэн билээ.
Энэ хүрээнд ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэнгийн алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдал, бие бялдар, сэтгэлзүйн тэсвэр хатуужил, цэргийн албыг хэвшүүлэх зорилгоор “Хээрийн дадлага сургууль”-ийг энэ сарын 06-наас 08-ны өдрүүдэд зохион байгуулав.
ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгуулагдсан тус сургалтаар “Цэргийн хэргийн мэдлэг, бэлтгэл, бэлэн байдал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан тус сургалтаар “Цэргийн алба хаагчийн ёс зүй”, “Цэргийн нийтлэг дүрэм”, “Цэргийн дүрэмт хувцас өмсөх хэрэглэх”, “Цэргийн биеийн тамирын заавар” зэрэг сэдвийн хүрээнд онолын болон дадлага сургуулиуд явагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.