"Moon Dance" хамтлаг 3 дах удаагаа ДАШТ-ий цомын эзэд боллоо

Хуучирсан мэдээ: 2019.12.08-нд нийтлэгдсэн

"Moon Dance" хамтлаг 3 дах удаагаа ДАШТ-ий цомын эзэд боллоо

"Moon Dance" хамтлаг 3 дах удаагаа ДАШТ-ий цомын эзэд боллоо

ХБНГУ-ын Бремен хотноо /2019.12.07/ өчигдөр зохион байгуулагдсан Латин формейшн бүжгийн ДАШТ-д Монголын “Moon Dance” хамтлаг оролцож, гурав дах удаагаа шигшээд шалгаран, дэлхийн хамтлаг гэдгээ нотолж, цомын эзэд болов.

Тэд энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын Үндэсний бахархалт шувуугаар нэрлэсэн, "Шонхор" үзүүлбэрээр оролцон, шагналт зургадугаар байрт шалгарлаа. Удирдсан багш дасгалжуулагчаар Оюунбатын Оюунцэцэг, Саранхүүгийн Очирхүү нар ажиллажээ.

Хөгжмийн зохиолч Д.Батмягмар, дизайнер О.Гэрэлтуяа нарын хамтын уран бүтээл "Шонхор" үзүүлбэр ийнхүү “Moon Dance” хамтлагийн бүжигчдийн ур чадвараар амилж, ДАШТ-ээс гурав дах удаагаа /шагналт 6 дугаар байр/ цомын эзэд болгосон байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
269
ЗөвЗөв
49
ХөөрхөнХөөрхөн
27
ГайхмаарГайхмаар
15
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж