Дэлхийн томоохон сүлжээ ресторануудын нэг KFC шинэ жилийн баярыг угтан тахианы махны үнэртэй түлшээ худалдаанд гаргаад эхэлжээ.
Уг түлшийг KFC өнгөрсөн жил Зул сарын баярын өмнөхөн анх худалдаанд нэвтрүүлсэн бөгөөд ердөө гуравхан цагийн дотор зарагдаж дууссан байна. Үнийн хувьд 18 ам.доллараар "Wallmart"-ийн бүх сүлжээгээр худалдаалагдаж байгаа аж.
“Энэхүү гайхалтай бүтээгдэхүүн нь таны гэрийг KFC-ийн шинэхэн шарсан амтат тахианы үнэрээр дүүргэснээр гэрт тань халуун дулаан уур амьсгал бүрдэж, Зул сарын баярыг тань улам утга төгөлдөр болгоно гэж найдаж байна” хэмээн тус компанийн АНУ-ыг хариуцсан маркетингийн менежер Андреа Захуменский ярьсан байна.
Эх сурвалж: NEW YORK TIMES
Холбоотой мэдээ