“Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэнэ | News.MN

“Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2019.12.08-нд нийтлэгдсэн

“Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэнэ

“Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэнэ

Ирэх даваа гариг (2019.12.09)-т Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Хяналтын шатны шүүх хуралдаанаар “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх юм байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0180 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0473 дугаар магадлалтай захиргааны хэргийг гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу ийнхүү тус хэргийг хянан хэлэлцэх ажээ.

Мөн энэ өдөр “М Си Эс холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монголбанкинд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0386 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0482 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэлэлцэх юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-08 202.131.225.197

ЭНЭ ХЭДЭН НИНЖА НАРЫН БҮЛЭГЛЭЛ МОНГОЛЫГ МИНЬ УДИРДЧИХ ЮМ ДАА… АВРАХ ХӨДӨЛГӨӨНИЙ ТЭРГҮҮН АВГАЙ НИЛ АЛТ МОНЕТ БОЛСОН, ХАМГААЛАГЧ БӨХЧҮҮД НЬ БАС НУЛЬ АЛТ, ТА НАР БАЙГАЛЬ ДЭЛХИЙГ СҮЙТГЭСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЛЭНЭ ДЭЭ

Avatar

Зочин 2019-12-08 103.229.123.241

За одоо өнгөрсөн бороны хойноос цуг нөмрөөд нэмэргүй дээ! "Сентерра гоулд"-ыг шантажчид нь хөөгөөд гаргачихлаа. Гэтэл төр засаг нь гадаадын хөрөнгө оруулалтыг даллан дуудаад л дэлхийгээр нэг царай алдаад л явдаг!! 2012 онд одоогийн УИХ-ын дарга Занданшатарын санаачилсан гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хуулийн улмаас гадаадын хөрөнгө оруулагчид бүгд дүрвэж гарсан! Гэтэл хэдэн шантажчид нь үлдсэн хэдийг нь хөөж туугаад архираад байдаг!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж