Баруун салаанд гадаргын ус хуримтлуулах нуур байгуулав

Хуучирсан мэдээ: 2019.12.08-нд нийтлэгдсэн

Баруун салаанд гадаргын ус хуримтлуулах нуур байгуулав

Нийслэлийн Байгаль орчны газраас санаачлан нийслэлийн төсвөөр гадаргын ус хуримтлуулах хиймэл нуурыг анх удаа нийслэл Улаанбаатар хотод байгууллаа. Тодруулбал, нийслэлийн төсвийн 147 сая төгрөгөөр Сонгинохайрхан дүүргийн Толгойтын баруун салааны бумбатыг ашиглан, 1.2 метр гүнтэй, 10500м3 эзэлхүүнтэй нуур байгуулсан байна.

Уг нуурыг байгуулсны ач холбогдол олон. Тухайлбал, усны бүх хэрэглээгээ гүний цэвэр усаар хангадаг манай улс ийм хэмжээний нуур олныг байгуулснаар ядаж л ган гачигтай зун малаа усаар таслах эрсдэлгүй болж байгаа юм.

Цаашлаад нуурын эргэн тойрон орчим чийглэг зөөлөн уур амьсгалтай болох, тоосжилт багасахаас эхлээд орчны бохирдол арилах, хүмүүс амарч зугаалах газартай болох нуур дагасан шувууд болон бусад амьтдаас эхлээд биологийн төрөл зүйл нэмэгдэх, амьдрах таатай орчин бүрдэх зэрэг олон давуу талтай юм. Уг хөвийг байгуулснаар урсаад өнгөрдөг цас, бороо, үерийн усыг хуримтлуулан ашигладаг болох эхлэл тавигдаж байгаа аж.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж