Монголын Геологийн Холбооны Ерөнхийлөгчөөр Я.Бат-Ирээдүйг сонгов

Хуучирсан мэдээ: 2019.12.08-нд нийтлэгдсэн

Монголын Геологийн Холбооны Ерөнхийлөгчөөр Я.Бат-Ирээдүйг сонгов

Монголын Геологийн Холбооны Ерөнхийлөгчөөр Я.Бат-Ирээдүйг сонгов

Монголын Геологийн холбооны VI чуулган өнгөрсөн сарын 29-ний өдөр ШУТИС-д зохион байгуулагдаж, хурлын хөтөлбөрийн дагуу тус холбооны Ерөнхийлөгч Т.Мөнхбат, Гүйцэтгэх захирал М.Тодбилэг нар 2014-2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг холбооны гишүүддээ танилцуулжээ. Энэ үеэр мөн холбооны Хяналтын зөвлөл ажлаа танилцуулсан байна.

Танилцуулгын дараа салбарын өнөөгийн байдал, тулгамдаад байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг өрнөж Монголын Геологийн холбооны VI чуулганд оролцогчдоос нийт геологичдод хандан уриалга гаргасан байна. Монголын Геологийн Холбооны дүрэм ёсоор 2014 онд сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгуульт хугацаа дууссан учир 2019-2024 он хүртэл нийт геологичдыг төлөөлөн ажиллах шинэ Удирдах зөвлөлөө сонгох сонгууль явуулжээ.

Шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлаар геологич Я.Бат-Ирээдүйг Монголын Геологийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгосон байна. Тэрбээр 1962 онд Баянхонгор аймагт төржээ. ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг геологич мэргэжлээр дүүргэсэн, геологийн салбарт 30 гаруй жил ажилласан бэлтгэгдсэн туршлагатай мэргэжилтэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж