НМХГ: Хүүхдийн бэлгийг сонгохдоо хугацаа дууссан эсэхийг шалгаарай

Хуучирсан мэдээ: 2019.12.08-нд нийтлэгдсэн

НМХГ: Хүүхдийн бэлгийг сонгохдоо хугацаа дууссан эсэхийг шалгаарай

НМХГ: Хүүхдийн бэлгийг сонгохдоо хугацаа дууссан эсэхийг шалгаарай

Иргэд хүүхдийн шинэ жилийн бэлэг авахдаа ихэвчлэн бэлэн багцалсан бэлэг худалдан авдаг. Үүнтэй холбогдуулан шинэ жилээр хүүхдийн бэлэг сонгохдоо хаяг шошго, хадгалах хугацааг нь заавал шалгаж, хадгалалтын горим зөрчөөгүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахыг НМХГ-аас санууллаа.

2018 онд нийслэлийн хэмжээнд хүнсний худалдааны 451 газар хяналт шалгалтад хамрагджээ. Шалгалт хийхэд хаяг шошгын зөрчилтэй, хадгалах хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг хүүхдийн бэлгэнд багцалсан нь илэрсэн байна. Тиймээс НМХГ-аас нийслэлийн хэмжээнд шинэ жилийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг эхлүүлжээ.

Улмаар хүүхдийн бэлгийг сонгохдоо бүтээгдэхүүний орц тэр дундаа чихэрлэг бүтээгдэхүүн хэр их байгааг харах, тухайн бүтээгдэхүүнийхээ хаяг, шошго, хадгалах хугацааг сайтар шалгах хэрэгтэйг онцлов. Мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгахгүйгээс хадгалах хугацаа дуусаагүй ч бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэл бийг анхаарууллаа. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж